Эдийн засаг:
Ардчилан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд энэ удаад Дархан-Уул аймагт нэр дэвшихээр сонирхож байгаа аж. Учир нь З.Энхболд хэд хэдэн тойрогт рейтингийн судалгаа хийлгэсэн ч нэр хүнд тааруу гарчээ.
Тиймээс энэ удаагийн сонгуулиар Дархан-Уул аймгийг онилоод байгаа бололтой. Тэрээр Дархан-Уул аймагт рейтинг өндөртэйдөө бус, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо түүнийг хүлээж авна гэсэн учраас тэндээс нэр дэвшихээр ярьж байгаа аж. Уг нь тэрээр Өвөрхангайд нэр дэвшинэ гэдгээ албан бусаар мэдэгдээд байсан ч тойргоо солих бололтой.
З.Энхболд 2004, 2008 онд Өвөрхангай аймгаас сонгогдож, 2012 онд намын жагсаалтаар 28 хүнээс хоёрдугаарт бичигдэж УИХ-ын гишүүн болж байжээ. Харин 2016 оны сонгуулиар тэрээр Баянгол дүүрэгт нэр дэвшиж МАН-ын гишүүн Д.Лүндээжанцанд ялагдсан.
Дархан-Уул аймаг гурван мандаттай. Ардчилсан намаас З.Энхболдоос гадна аймгийн Дулааны станцын дарга асан О.Нямдаваа, “даш нар” нэрээрээ алдартай “Бурхайн халдун” группийн эзэн Н.Мөнхдаш нарын нэр яригдаж байгаа аж.
Мөн З.Энхболдын дэвших тойрогт очиж өрсөлдөнө гэдгээ Э.Бат-Үүл мэдэгдээд байгаа. Э.Бат-Үүл бие даан нэр дэвшихээр өнгөрсөн сард Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэрээр “АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй бүлэг өнөөдөр Ардчилалд маш том аюул учруулж байна. Тиймээс тэдэнтэй тэмцэх гэж бие даан нэр дэвшихээр шийдсэн. З.Энхболд хаана нэр дэвшинэ, би тэнд очиж өрсөлдөнө” хэмээн мэдэгдээд байгаа.
Мөн эдийн засагч Л.Наранбаатар гуравдугаар сарын 13-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ З.Энхболдыг нэр дэвшсэн тойрогт очиж нэр дэвшин, өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Эднээс гадна МАН-ын гурван гишүүн, Шинэ нам, "Та бидний эвсэл" гээд СЕХ-ноос батламжаа авсан нам, эвслүүд ч Дархан-Уул аймагт хүнээ дэвшүүлнэ. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар Дархан-Уул аймагт Хан-Уул дүүргийнх шиг “галтай” өрсөлдөөн болох бололтой.
Л.Одончимэг
Эх сурвалж: Itoim.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49