Шар мэдээ / Мэдээ мэдээлэл

“Ангайтал залилдаг” Алтанцаг гэж хэн бэ?

Хуваалцах:

“Ангайтал залилдаг” Алтанцаг гэгч этгээдээс болгоомжил!!!
“Ангайтал залилдаг” Алтанцаг гэгч этгээд 90-ээд оны ороо бусгаа тэр цагт олон зуун Монголчуудыг хулхидан хохироож 15 жилийн ял авч шоронд орсон гэдэг. Залилагч Алтанцаг гэгч адгийн эрийн тухай амтай бүхэн жигшин ярьж байв. Тэрч бүү хэл алдарт сэтгүүлч Д.Дожоодорж гуай тухайн үед “Ангайтал залилдаг Алтанцаг” гэж түүний муухай арга заль, луйвар, гэмт хэргийн талаар бүхэл бүтэн ном бичиж хэвлүүлж ард иргэдэд сэрэмжлүүлж байжээ. Гэтэл өнөөх луйварчин этгээд одоо дахиад л олныг ангайлгаж луйвар, залилан, рекетлэх гэмт үйлдлээ хийгээд эхэлсэн тухай шуугих болов гэнэ. Тэрээр хаагуур ийнхүү чимээ аниргүй байж байгаад гарч ирэв???
Алтанцаг 2006 он хавьцаа шоронгоос суллагдаж гараад “сурсан юмыг сураар боож болохгүй” гэдэгчлэн дахиад л залилан луйвар хийж олон тэрбумын хохиролтой хэрэгт шалгагдаж байхдаа 2012 онд оргон зайлж европийн улсад оргонож байгаад 2019 онд хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусмагц Монгол улсад орж ирсэн аж. Ирмэгцээ нөгөө л элгэн садан монголчуудынхаа цайлган цагаан занг ашиглан залилан, луйврын ажилдаа орсон бололтой.
Засрашгүй эрүүгийн гэмт хэрэгтэн, залилагч гэгдсэн энэ этгээд ирсэн даруйдаа хуучны найз нөхдөө залилан, дарамталж машин, мөнгө салгах болсон тухай яриа гарах болсон. Учир нь Алтанцаг гэгч этгээд нь ямар ч хүнтэй уулзсан тэрийгээ хууль бусаар бичлэг хийж явдаг аж. Тэгээд дараа нь бичлэгүүдээ элдэвээр найруулж эвлүүлж олон нийтэд цацна гэж сүрдүүлэх замаар олон бизнесмэнүүдийг дарамталдаг болжээ.
Энэ мэт луйварчин залилагч этгээдийг хууль, шүүхийн байгууллага анхааралдаа авч эртхэн хазаарлаж авахгүй бол дахиад олон хүнийг хохироож гэмт хэрэг үйлдээд гадагшаа оргон зайлж хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаад эргээд ирдэг буруу жишиг тогтох нь ээ!!!
Гэмт хэрэгтэнд гишгэх газар байхгүй гэдэгчлэн Алтанцаг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгагдаж байгаа мэдээлэл байгаа бөгөөд түүнд луйвардуулсан, хохирсон иргэд байвал хандаж болох гэнэ.
Түүнд Монгол улс хуультай, Төр төмөр нүүртэй, Хэрэг хуучирдаггүй гэдгийг хатуухан харуулах хэрэгтэй!!!
“Ангайтал залилдаг” Алтанцаг гэгч адгийн этгээдээс болгоомжил!
Эх сурвалжийн линк: https://zarig.mn/isb
Чингэлтэй  дүүргийн шүүхэд 14:00 цагт эхэлсэн шүүх хурал хаалттай явагд­сан боловч шүүх бүрэлдэхүүн хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзээд мөрдөн байцаалтад бу­цаасан байна. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3 буюу банкны тухай хууль тог­тоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, 233.2-т заас­наар хуурамч баримт би­чиг ашиглаж, аж ахуйн нэгж, байгууллага, ир­гэнд үлэмж хэмжээний хо­хи­рол учруулсан, энэ хэр­гийг байнга үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Эх сурвалжийн линк: http://www.sonin.mn/news/gemt-hereg/783

Эх сурвалж: Dayarmongol.mn
скачать dle 12.0