Эдийн засаг:
Ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах хугацаа хаяанд ирлээ. Магадлал бүхий нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хэвлэлүүд сонгуулийн жил эхэлснээс хойш цувралаар хүргэсээр байгаа. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн нэг, 28 хороо бүхий БЗД-ийн хувьд энэ жилийн сонгууль шинэ, хууччуулын дундах ширүүхэн өрсөлдөөн дунд өрнөх нь ээ. Сонгогчдын боловсрол ч харьцангуй дээшилж, төрд мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг илгээхийг эрмэлзэх болсон. Тэгвэл Баянзүрх дүүрэгт зүтгэх хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн онцлогийг цухас сонирхоцгооё.
Жилийн жилд итгэл хүлээлгэж ирсэн ШИНЭ намын дарга Ж.Батзандан дахин тойрогтоо үзэх нь тодорхой болсон. Гэхдээ мөр зэрэгцэн нэр дэвших намын нөхдөө энэ сонгуульд сойж, иргэд олон түмэнтэй танилцуулах их ажил түүнд давхар ногдож буй учраас хүч тарамдах эрсдэл бий.
Тойрогтоо дахин нэр дэвших түшээдийн жагсаалт Б.Саранчимэг гишүүнээр үргэлжилж байна. Хэрэв У.Хүрэлсүх сайд хэлсэндээ хүрвэл, тэрээр ЖДҮХС-гийн асуудалд холбогдсоноороо нэр дэвших эрхээ алдаж магадгүй юм. Дүүтэйгээ нэг парламентад орсон нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бас нэг шалтгаан болсон гэлцдэг. Тиймээс уг асуудал дээр анхаарсан бололтой, Б.Наранхүү гишүүн энэ сонгуульд өнжихөөр болжээ.
Эрхэм түшээдэд өгсөн иргэдийн дүн энэ сонгуульд тэд ялалт байгуулах эсэхээс ил тод харагдана.
Тэгвэл МАХН-аас намынхаа лидерүүдийн нэг, мэргэжлийн боловсон хүчнээ илгээж байгаа нь нэгэнт тодорхой болсон байна. Түүнийг ялангуяа Баянзүрхчүүд илүү сайн мэдэх аж. Учир нь Р.Өсөхбаяр нь БЗД-ийн МАХН-ын дарга. Тэрээр Тагнуулын Ерөнхий Газрын дээд сургууль, мөн МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй мэргэшсэн боловсон хүчин юм. Түүний мэргэжлийн бэлтгэл улс төрд төдийгүй МАНАН-г нураахад нийгэмд ч хэрэгтэй гэж үзжээ. Тэгээд ч нэр цэвэр гэдгээр нь Р.Өсөхбаярыг намын нөхөд нь итгэл хүлээлгэн энэ тойрогт нэр дэвшүүлсэн байна.
Гавьяат эмч Ж.Чинбүрэн мөн улс төрчидтэй мөр зэрэгцэн ширүүн тулаанд хүч үзэхээр шинэ оны босгон дээр ажлаа хүлээлгэж өгсөн. Монголдоо цор ганц Хавдар судлалын үндэсний төвийг удирдаж явсны хувьд, түүнд талархах хүн цөөнгүй. Гэвч улс төрийн орон зайд багтаж чадах эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч "орон тоо” харьцангуй олон гэдгээр нь онцлон энэ дүүргийг сонгосон бололтой.
Баянзүрхчүүдийн бас нэгэн эртний танил бол Д.Пүрэвдаваа. Хамгийн дуулиантай Засаг ноён байсан түүний хувьд Ерөнхийлөгчид зөвлөх болсноосоо хойш ерөнхийдөө нам гүм болсон. Сураг алдарсан тэрээр өнгөрсөн хугацаанд сонгуульд нэр дэвшихээр зэхэж, улмаар тойрон хүрээлэгчдийнхээ дэмжлэгээр төр түшилцэх их ажлыг эхлүүлсэн сурагтай.
Хамгийн сонирхолтой хувилбар бол Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын албан тушаалаа өгсөн "архаг” улс төрч З.Энхболд. БЗД түүний энэ удаагийн сонголт уу, баянзүрхчүүдийн сонголт З.Энхболд уу гэдгийг цаг хугацаа харуулна. Хот түүнд халгаатай гэдэг. Өмнөх сонгуулиар Баянголчууд түүнийг унагааж байсан удаатай. Гэтэл сар гаруйн өмнө тэрбээр "Би энэ удаад Баянгол дүүргээс биш Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой үзнэ” гэж мэдэгдэж байсан бол одоо Баянзүрхийг онилсон нь хачирхалтай. Түүнд Баянзүрх зөөлөн талбар мэт санагдсан ч байж магад.
Ийнхүү Баянзүрхчүүд ирэх дөрвөн жилд хэнд итгэлээ хүлээлгэх нь шударга зарчмаар харагдах учиртай. Улиг болсон сонголтгүй сонгуулийг бодвол энэ удаад арай өөр дүр зургаар өрнөж буй үйл явцад олон нийт хэрхэн хандах бол? Юутайч энэ таван нэр дэвшигчийн дунд ширүүн тулаан өрнөнө.
Сэтгүүлч: Я.Хулан
Төр.мн
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11