Эдийн засаг:
Сонгууль хаяанд тулчихаад байгаа энэ үед АН–ынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. АН-ын дарга С.Эрдэнэ ямартай ч санасандаа хүрч 76 тойргийг 380-520 сая төгрөгөөр зарж, халаасаа түнтийлгэж авав. Ямар ч байсан ирэх сонгуульд хамгийн их мөнгөтэй, хамгийн баян нам АН байх нь тодорхой болов. Тус намаас банкны эзэд, баян мөнгө хүүлэгч нар бүгд нэр дэвших эрхээ олж аваад байна. С.Эрдэнэ мөнгөө хурааж дуусангуут Э.Бат-Үүл, Сангийн сайд асан С.Баярцогт, “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн зөвлөх, гишүүн асан Г.Уянга, намын нарийн бичгийн Б.Дэлгэрмаа бие даан нэр дэвшихээ зарласан.
Тэгвэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр цахим хурал хийж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлж байсан "Блүмберг" телевизийн захирал Э.Долгион, Сангийн сайд асан С.Баярцогт, “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл тэргүүтэй, албан тушаал, авилгын хэрэгт нэр холбогдож, шалгагдаж байгаа нөхдүүдийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр томилов.
С.Эрдэнэ өөрийн хүргэн, мөн хамаатан садан, хамгийн сайн найз нөхдийнхөө квотыг Та нарт өглөө хэмээн манж зан гаргаж суугаа сурагтай. Үнэн хэрэгтээ энэхүү жүжгийг АН-ынхан аль эрт найруулсан бөгөөд С.Эрдэнэ мөнгө цуглуулах, Э.Бат-Үүл шантааж хийх, эцэст нь АН-ын шошготой луйварчид нэр дэвшиж, АН ялбал С.Эрдэнийн хамаатан садан хамгийн түрүүнд сайд дарга болохоор тохироогоо хийжээ.
Эх сурвалж: sonin.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49