Эдийн засаг:
АН-ын 100 сая төгрөгийн босгыг давж, нэр дэвшихээр горилж байсан 200 орчим горилогчдоос дөнгөж 30 гаруй нь ном журмаараа нэр дэвших эрхээ авчээ. Үлдсэн нь нэр дэвшүүлэлтийн сүүлийн өдөр буюу энэ сарын 16-ны гэнэт орж ирсэн “Эрдэнэтийн 49”-ийнхөнд тойргоо булаалгаж зарим нэг нь огт тооцоолоогүй тойрогт хүчээр нэр дэвшихээр болцгоожээ. Ялангуяа залуучуудын хувьд ийм хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж өөр өөрсдийн байр суурийг илэрхийлцгээж байгаа. Тэд нэр дэвшигчдээ ч тодруулж чадахгүй, намын эрх мэдлээ мөнгөнд алдсан намын удирдлагуудтайгаа ялагдлаар тооцоо бодож, нэг мөсөн АН-ыг цэвэрлэж авахаар сэм тохиролцсон мэдээлэл байна.
БЗД-т нэр дэвшихээр хэдэн жил усалж тордон, 1 тэрбум төгрөг намдаа хандивласан гэх НИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ын гишүүн Тулгат, Хөвсгөлд горилж, жилийн өмнөөс л сурталчилгаагаа эхэлж мөн л тэрбумаар хэмжигдэхээр мөнгөө зарцуулсан Х.Эрдэнэбаатар гээд олон залуус ах нартаа тойргоо булаалгасан.
Мөн Увсад нэр дэвшихээр горилж бүтэн жил тэнд амьдарсан НИТХ-ын төлөөлөгч Одонтунгалаг, СХД-ийн АН-ын даргаар ажиллаж, 4 жил намаа санхүүжүүлсэн УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Нийслэлийн Засаг даргаар нэр хүндтэй ажиллаж, 40 мянгатад төрж өссөн гэгддэг Э.Бат-Үүл, БЗД-т 4 жил ажилласан хуульч Р.Булгамаа, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч П.Цэцэгмаа гээд горилогчид санасандаа хүрч тойрогтой үлдсэн. Гэвч огт өөр таньж мэдэх ч үгүй тойрогт нэр дэвших эрхийг нь хүчээр өгсөн гээд АН-ын нэр дэвшигчдийг тойрсон будлиан, бухимдал ар араасаа цуварсаар байгаа.
Үүгээр ч зогсохгүй АН-ын дарга С.Эрдэнэ 100 саяар тогтоосон босго, дэнчиндээ хэт улайрснаас уу гэмт хэрэгт шалгагдаж байгаа олон хүнийг нэр дэвшүүлсэн нь АН-д, нэр дэвшигчдэд нь итгэх итгэлийг улам алдагдуулаад байна. ҮБХ-ын хорооны гишүүдийн ярьж буйгаар энэ жилийн нэг дэвшигчдийг үндсэндээ 2 бүлэгт хуваажээ. Үүнийг нь задлан хүргэе.
1. ТОЙРГООР “ХҮЧИНДҮҮЛЭГЧИД”
- Сэтгүүлч Д. Батханд. Төрсөн нутаг Булгандаа горилж байсан ч ганц ч очиж үзээгүй Горь-Алтайд мандат авсан
- Өсөхбаяр. Эрдэнэтийн намын хорооны даргаар 4 жил ажилласан ч тойргоо О.Баасанхүүд булаалгаж хаа хамаагүй Булганд нэр дэвшихээр болсон
- Г.Батчимэг. АПУ компанийх нь үндсэн нутаг дэвсгэр болсон Хан-Уул дүүргийг товлон хэдэн жил бэлтгэсэн ч хэл ам хэрүүл шуугиантай Дорнод руугаа шидэгдсэн.
-Д.Батцогт – СХД-ийн АН-ын даргаар 4 жил ажиллаж, намынхаа санхүүжилтэд багагүй хөрөнгө оруулсан ч эцсийн мөчид луйврын гэмт хэрэгт шалгагдаж байгаа Кюкшүзан Батбаярт тойргоо алдаж БГД- рүү хүчээр явсан
- Э.Бат-Үүл. 40 мянгатын унаган хүүхэд, хотын элит гэдгээрээ ардчиллын 30 жил пиардаж хотод ч ажилтанд хүрсэн. Гэвч тэрбээр хэзээ ч дэмжихгүй, таних ч үгүй байж мэдэх аавынхаа төрсөн нутаг Хэнтийд торгуулийн суманд дайчлагдсан
- М.Энх-Амар. Хамгийн отгон генералуудын нэг тэрбээр хамгийн олон цэргийнхэн амьдардаг БЗД-ийг товлож байсан. Гэвч өдий хүртэл чирч, дүүрч, генерал цол хүртэл нь лообийдсон Зи.Энхболд тойргийг нь авч Багахангай, Багануур, Найлах рүү цөлсөн.
- Одонтунгалаг. Увсад нэр дэвшихээр 2 жилийн өмнөөс бэлтгэж, сүүлийн нэг жилд нь бөх нөхрөө дагуулан Увсад амьдарч эхэлсэн ч хотын БЗД-т нэр дэвшихээс аргагүй шахаанд орсон
- Р.Булгамаа. БЗД-т даагаа нэхэхээр анхнаасаа л зорьж зүтгэж байсан ч ЧД рүү эмэгтэйчүүдийн торгуулийн суманд хуваарилагдсан
-П. Цэцэгмаа. БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 жил ажиллаж, тэндээсээ дэвшин УИХ-д нэр дэвшинэ гэж байсан ч эцсийн мөчид СХД –т нэр дэвших квот авсан
2.ТОЙРГОО БУЛААЛГАГСАД
- Сангийн сайд асан Болор. Сангийн сайд тэрбээр Архангайд горилж 100 сая болон бусад мөнгөө төлсөн ч хоосон хоцорсон
- Олимпийн аварга Н.Түвшинбаяр. 2016 онд нэр дэвшин туршлагажин энэ жил даагаа нэхэхээр 100 сая төлсөн байсан ч жийгдсэн
- Ойдов. Эрдэнэтийн захын “босс” Эрдэнэтэдээ горилж 100 сая төгрөгөө төлсөн ч хасагдсан
-Нямдаваа. Дарханы ДЦС-ын дарга асан. 100 сая төгрөгөө төлж урьдчилсан жагсаалтад байсан ч “Оюутолгой”-н хэрэг, Дубайн гэрээгээр шалгагдаж байсан Бямбасайханыг “Эрдэнэтийн 49”-ийнхөн эцсийн мөчид оруулж ирэн тойргийг нь булаан авсан
- Ерөнхий сайдын зөвлөх асан Хүдэрбаатар, УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатар, ҮБХ-ын гишүүн Осгонбаатар 3 нэр дэвшихээр яригдаж байсан ч энэхүү “гурван баатрыг” ганц Улсын баатраар сольж, Э.Бат-үүлд Хэнтийг хүчээр өгсөн.
- Мистер До буюу Зундуйдоржийг Дорнодод андахгүй. 100 сая төгрөгөө төлсөн горилогчдын жагсаалтад эцсийн өдрийг хүртэл яригдаж байсан ч АПУ-гийн Г.Батчимэг тойргийг нь булаасан
- Р.Эрдэнэбүрэн. Дундговьд нэр дэвшихээр 100 сая төгрөгөөр мянгат малчдаар хандивлуулан хамгийн түрүүнд тушааж, 4 жилийн турш Дундговьд ажилласан. Гэвч дахиж нэр дэвшихээсээ ичсэн байх гэж бодтол чимээ аниргүй нам гүм байсан УИХ-ын гишүүн Х.Наранхүү гэнэт орж ирж тойргийг нь булаан авсан
- Ассашёору Давгадорж. Өвөрхангайд нэр дэвшинэ хэмээн өрсөлдөгчгүй яригдаж №1-т бичигдэж байсан ч Зи.Энхболд хариугаа авч өөрийн хэвлэлийн түнш ETVтелевизийн Даваабаярт тойргийг нь хуваарилсан
- “Монос”-ын Эрдэнэчимэг, “Тэсо”-гийн Сайнбуян, БХ-ын сайд асан Ш.Түвдэндорж нар дэнчингийн 100 сая төгрөгөө төлсөн жагсаалтад орж, СХД-т нэр дэвших нь тодорхой гэж байсан. Гэвч илүү их мөнгөтэй “Эрдэнэтийн 49”-ийнхөнд тойргоо алдсан
- Сүндий гэж залуу горилогч мөнгөөр зодож ЧД байтугай Монгол даяар танигдатлаа сурталчилгаа хийж Чингэлтэй дүүргийнхнийг зурагтай уутаараа булж байсан. Гэтэл түүнийг 5 нам дамжсан, бие дааж ч үзсэн “шар” Уянгаар сольж , Сүндийг сүйрүүлсэн.
-Л.Гантөмөр. Элитүүд нэр дэвшиж өрсөлддөг гэдгээрээ алдартай СБД-т түүнийг нэр дэвшинэ. Ялна гэсэн яриа ч нам дамжин яригдаж байсан. Гэтэл 100 саятнуудын жагсаалтад орсон ч эцсийн мөчид “Эрдэнэтийн 49”–ийнхний нөлөөгөөр “блүүмбэргийн” Долгионд тойргоо булаалгасан
- Ганхуяг. ХУД-ийн Засаг дарга асан түүнийг тодорхойгүй шалтгаанаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх Өнөрбаяраар сольсон
- ХУД-ийн ИТХ-ын дарга асан ардчиллын партизан Ариунболдыг энэ удаад яг нэр дэвшүүлнэ хэмээн тохирч 100 сая байтугайг авч өгөлцсөн. Гэвч эцсийн мөчид “Нямдоржийн хүүхэн” гэгддэг Энхсайханыг гэнэт оруулж ирэн тойргийг нь өгсөн байдаг.
- Тулгат. Улс төрд идэвхтэй ажилласан өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Зи.Энхболдын далласан газар нь ил гарч хамаг юмыг нь хийж байсан энэ залууг энэ жил УИХ-д нэр дэвшүүлнэ хэмээн насаар нь ашигласны эцэст татаад дууссан тамхины иш шиг л хөсөр хаяж Зи.Энхболд тойргийг нь үнэхээр том ах шиг нь үг дуугүй дээрэлхэн авсан
Эх сурвалж: sonin.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49