Эдийн засаг:
УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 16-ы дотор нэр дэвшигчдээ тодруулж, холбогдох материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байна. Нэр дэвшүүлсэн байдлаас харахад МАН-ын дарга У.Хүрэлсүх аль болох "60 тэрбум"-ынхан болон ЖДҮ-гийг хөгжүүлэх сангийн зээл авсан улс төрчдийг өнжүүлэхийг хичээсэн бол АН-ын дарга С.Эрдэнийн хувьд Ерөнхий Сайд асан Н.Алтанхуягаас бусад бараг бүхий л хуучин лидерүүдээ нэр дэвшүүлэхийг чармайсан нь ажиглагдана. Энэ нь дотоод эв нэгдлээ бататгах, хүчээ зузаатгах давуу талтай байж мэдэх ч С.Эрдэнийн уг шийдвэр нь АН-аас 12 яллагдагч, сэжигтэн нэр дэвшүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэжээ. Харин нэр нөлөө, мөнгө санхүү, хүн хүчний ресурс ихтэй томоохон улс төрч М.Энхболдыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэлгүй үлдээснийх нь төлөө л У.Хүрэлсүхийн шийдвэр шударга болсныг харж болно. Гэвч 100 хувь зүйл гэж амьдралд байдаггүй, улс төрд бол бүр ч байдаггүй нь ойлгомжтой.
Үүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид дунд Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх хэрэгт холбогдсон Н.Учрал, О.Батнасан, Х.Болорчулуун, Х.Нямбаатар нарын УИХ-ын цөөн гишүүн багтсанаас харж болно. Гэвч эдгээр УИХ-ын гишүүдийг шууд хууль бус үйлдэл хийсэн гэхэд хэцүү. Жишээ нь Монголын нэртэй бизнесмэн Н.Ням-Осор хүү Н.Учралынхаа ямар ч нөлөөлөл, оролцоогүйгээр "Хүннү" компанийхаа төсөлд санхүүжилт авчих хэмжээний л зангарагтай хүн. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь баримтаар нотлогдож буй цорын ганц нэр дэвшигч юм. Тодруулбал тэрээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө хувийн орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон байдаг. Тийм ч учраас ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон Х.Нямбаатарыг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон МАН-ын Удирдах Зөвлөл огт нэр дэвшүүлээгүй бөгөөд тэрээр МАН-ын бага хурлын танхим (заал)-аас өөрийнхөө нэрийг дэвшүүлж, Д.Тэрбишдагвыг ялан УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхтэй болжээ.
П.Мандах
Эх сурвалж: sonin.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49