Эдийн засаг:
Улсаа хөгжүүлэх гэж унтах нойроо ч умартан ажиллаж суудаг эрхэм төрийн түшээд маань биднээсээ ч бага цалинтай гэвэл итгэх үү. Тэдний сарын үндсэн цалин ердөө 792 мянган төгрөг. Үүн дээрээ онцгой нөхцөлийн 30 хувь, доктор, профессор цолтой бол 10 хувь нэмж авна. Нэмэгдлээ тооцвол сард 1.108.000 төгрөгийн цалинтай гэсэн үг. Дөрвөн жил төр түшилцээд авах цалин нь 96 сая төгрөг болно. Яах вэ хөөрхий, гишүүнээр ажиллах хугацаандаа урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд өмсөх, идэхээсээ харамлаж цалингаа цааш нь хав дарлаа гэхэд гишүүнээс буухдаа хоёр өрөө байрны мөнгөтэй л байх нь... Гэхдээ бас ч гэж гишүүний хугацаандаа сардаа утасны мөнгө гэж 120 мянган төгрөг, шатахуунд 50 мянган төгрөг бодуулж авдаг болохоор цалиндаа хүрэхгүй хурааж болмоор ч юм шиг.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь сарын нэг сая, дөрвөн жилд 96 сая төгрөгийн цалинтай гишүүний суудалд суухын төлөө сонгуулиар дунджаар нэг тэрбум төгрөг зарцуулдаг гэж байгаа. Сонин биш гэж үү, сонгуульд зарцуулсан мөнгөнөөсөө дөрвөн жилд авах цалингаа хасвал 900 сая төгрөг сох дутна. Энэ 900 сая төгрөгийг гишүүний зөөлөн суудалд тухалсны төлбөр, хаа ч явсан бусдыг өмнөө бөхөлзүүлэх эрх ямба эдэлсний шимтгэл гээд суутгуулдаг гэж үү, хаанаас даа. Ёстой үгүй.
ЖДҮХС-аас УИХ-ын гишүүдийн хэн нь хэдэн төгрөг хувьдаа авсныг мартаагүй байгаа биз дээ. Тэр дунд хэд хэдэн гишүүн “900 сая төгрөгийг гишүүний бүрэн эрхээрээ далайлган авав” гээд дурайтал гараад ирсэн. Нөгөө сох дутаад байсан цалин болон сонгуульд зарцуулсан мөнгөний зөрүү 900 сая төгрөг шүү дээ.
Хамгийн ойрын жишээ, Төрийн 41 сангийн зөвхөн нэг нь буюу ЖДҮХС-аас УИХ-ын гишүүдийн хэн нь хэдэн төгрөг хувьдаа авсныг мартаагүй байгаа биз дээ. Тэр дунд хэд хэдэн гишүүн “900 сая төгрөгийг гишүүний бүрэн эрхээрээ далайлган авав” гээд дурайтал гараад ирсэн. Нөгөө сох дутаад байсан цалин болон сонгуульд зарцуулсан мөнгөний зөрүү 900 сая төгрөг шүү дээ. Тэд ингэж буцааж авдаг. Гэхдээ энэ бол зөвхөн олон нийтэд ил болсон нь. Үүний цаана тэд бүр ч ихээр, нугалж, үржүүлж авдаг нь ч “төрийн нууц” байхаа больсон гэхэд болно. Ийм болохоор л сая төгрөгийн цалинтай гишүүний суудал руу зүтгээд, бүр улайраад байгаа юм шүү дээ, товчхондоо. Нуулгүй хэлэхэд, Төр бол саалийн үнээ юм, гишүүн болоод саваа ахиухан дүүргэх боломжтой юм гэж харсан залуус ямар олон болж байна вэ.
Анх мэндлэхдээ л баруун гартаа албан тушаал, зүүн гартаа алт атган төрсөн, ямар нэг компанийн захирал сэтэртэй бяцхан хунтайжууд, оюутны зөвлөл, залуучуудын холбоодыг дамжсан, намын тугандаа өглөө бүр мөргөдөг цүнх баригч идэвхтнүүд, “Намайг харж хандаарай гэж аав минь таньд захисан биздээ” гэж нутгийн ахдаа эрхэлж, нөмөр нөөлөгт нь багтагсад гээд 30 нас дөнгөж гарч яваа мөн ч олон залуус улс төр рүү зүтгэж байна. Тэднийг шинэ үе, шинэ цус, мэдлэгтэй залуу боловсон хүчин гэж намын ах нар нь шоудаж байна. Бүгд мөнгөний төлөө гэх гэсэнгүй.
Гэхдээ л сонгуульд зарцуулах мөнгө, авах цалингийнх нь зөрүүг бодохоор л цаанаасаа л “худлаа гарууд” гэсэн мэдрэмж төрөөд байх юм. Төгсгөлд нь, үнэхээр улсаа хөгжүүлэхийн төлөө сая төгрөгийн цалинтай гишүүн болмоор байна уу, эсвэл хэд гурван тендер, лиценз гувчуулж хэтэвчээ зузаалах гээд байна уу, хоёр дахийг нь сонгож байвал эртхэн боль, барилгын туслах бол. Ядаж л хийсэн ажил нь үнэнд ил, цалин нь ч УИХ-ын гишүүнийхээс их.
Б.Цогтбаяр
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49