Эдийн засаг:
УИХ-ын сонгуульд Нийслэлийн Баянгол дүүрэг буюу 26-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Жамбалын Ганбаатар, Данзангийн Лүндээжанцан, Хассуурийн Ганхуяг нар өнөөдөр /2020.06.03/ Нийслэлийн Баянгол дүүргийн 7, 16 дугаар хорооны иргэд сонгогчид, идэвхтэн дэмжигч нартайгаа уулзлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигчид 2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ирэх дөрвөн жилд Баянгол дүүрэгтээ болон улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлогтой. Тийм ч учраас Засгийн газраас тогтоол гаргаж сонгуулийн сурталчилгаа, уулзалтын үед баримтлах журам гаргаж, нэр дэвшигчид, нам, эвслүүдийг дагаж мөрдөхийг даалгасан. Тус журмыг баримталж МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид ийнхүү иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ.
Эх сурвалж: УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүрэгт
Монгол Ардын Намаас нэр дэвшчигчдийн сонгуулийн штаб
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49