Улс төр

Д.Сарангэрэл сайд 487 сая төгрөгийн хадгаламж, 677 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй

Хуваалцах:
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас энэ сарын 02-ны өдөр нийтэд мэдээлсэн билээ. Нийт 606 нэр дэвшигчээс олны анхаарлыг татах зарим эрхмүүдийн хөрөнгө, орлого сонгогч олны сонирхлыг ихээхэн татаж байгаа бөгөөд энэ удаа 2012 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хөрөнгө, орлогыг та бүхэнд танилцуулая. 
Д.Сарангэрэл сайдын нэг жилийн орлого 27 сая 516 мянган төгрөг бол гэр бүлийнх нь орлого 566 сая 809 мянган төгрөг ажээ. Түүний хувьд 677 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөрөнгөтэй бөгөөд үүн дотор амины орон сууцгүй, нийтийн хоёр орон сууцтай. Зуслангийн байшин болон хашаа байшингүй бол үйлчилгээний зориулалтаар ашиглах хоёр үл хөдлөхтэй. 68 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй.
Сүзүки гранд витара-1, Ауди А4-1 машинтай гэж тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна. Мөн 16 сая төгрөгөөр үнэлэгдэх өмчлөх, эзэмших зориулалттай 0.7 га хоёр газартай. 487 сая төгрөгийн нийт хадгаламжтай аж. Тэрээр Стимо ХХК, Концепт сити ХХК, Гэгээн секюритиз ХХК, Гэгээн далай ХХК, Брават Монголиа ХХК, Гэгээн Концепт ХХК-д хувь эзэмшдэг юм байна.   

Ж.Бат
скачать dle 12.0