Эдийн засаг:
УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог буюу Ховд аймагт нэр дэвшиж байгаа Ширнэнбаньдын Адьшаа жилдээ 950 сая төгрөгийн орлоготой гэж ХОМ-тээ мэдүүлжээ. Нийт 3 орон сууц, 2 үйлчилгээний обьект эзэмшдэг түүний үл хөдлөх хөрөнгүүд 8 тэрбум 713 сая 298 мянган төгрөгийн үнэтэй. Мөн 937 сая төгрөгөөр үнэлэгддэг суудлын 7 автомашинтай юм байна. Хурдан удмын 55 адуу нь л гэхэд 880 сая төгрөгөө үнэлэгддэг гэхээр энэ хүнийг дээр үеэс тэрбумтан хэмээн нэрлэдэг нь ортой байжээ.
Үүнээс гадна 890 сая 400 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл бүртгүүлсэн нь одоогийн байдлаар ХОМ мэдүүлсэн нэр дэвшигчдээ манлайлж байна.
Тэрээр мөн хадгаламжиндаа 1248378.43 төгрөгтэй гэжээ. 10-20 жилийн өмнө л гаалийн даргаар ажиллаж байхдаа гаалиас төрсөн тэрбумтан хэмээн нэрлэгддэг байсан тэрээр “Ховд бирж ХААБ” , “Сити-энержи”, “Хүннү МН”, “Ачит-Арвис”, “Алтай эко хүнс”, “Ачит-эх мед”, “Грэйтблюмаунтайнс”, “Империалмаксимус корпорейшн”, “Ти Ти Би Эй” зэрэг 9 компанийн хувьцааг эзэмшдэг юм байна.
2020 оны сонгуульд АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчиддээ 100 сая төгрөгийн босго тогтоож, намаа мөнгөний нам болгосон. Үүний нь үр дүнд Ш.Адьшаа нарын олон тэрбумтнууд энэ удаа АН-аас нэр дэвшиж буй нь ХОМ-ээс нь ил болж эхэллээ.
Эх сурвалж: tvmongolia.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49