Эдийн засаг:
УИХ-ын сонгуулийн Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарын иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилсээр байна. Нэр дэвшигч нар Баянгол дүүргийнхээ 7, 16, 5, 11, 21 дүгээр хорооны иргэд сонгогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2020.06.05/ уулзалт хийж байгаа хороодын нэг нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо юм. Тус хороо нь Баянгол дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй хороодын нэг. Тиймдээ ч саналт хүсэлтээ нэр дэвшигч нарт дамжуулахаар цөөнгүй иргэд ирсэн байлаа. Уулзалт 16:00-17:00 цагийн хооронд цар тахлын үеийн дэглэмийг баримтлан зохион байгуулагдсан юм. Уулзалтын үеэр иргэд, сонгогчид “Ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, төр түших туршлага чадвартай нэр дэвшигч нараа дэмжинэ” гэдгээ илэрхийллээ. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өнгөрсөн жилүүдэд хийж үр дүнд хүрсэн ажлууд болон ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн ажлуудаа иргэд, сонгогчиддоо хэлж өглөө.
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэдийн зүгээс хуучин байрнуудын дээвэр шинэчлэл болон дулааны алдагдлыг нөхөх ажлыг үргэлжлүүлэн хийгээрэй. Залуучуудад чиглэсэн ажлууд хийж, багш нарын цалинг анхаарч боловсролын чанарыг дээшлүүлээрэй. Хороолол доторх хуучин граашуудыг цэгцэлж, тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад өгөх нэг сая төгрөгийн урамшуулал яригдаж байсныг бодолцоорой гэх мэтчилэн тулгамдаж буй асуудлуудаа ажил хэрэг болгохыг гурван нэр дэвшигчид захилаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж байгаа тул хөрсөнд буулгаж ажиллахыг ч хүслээ.
Эцэст нь, УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог учраас одоогийн ажлуудыг нь үргэлжлүүлэхийн тулд МАН-аас нэр дэвшигч нараа багаар нь дэмжихийг иргэд уриаллаа.
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн Ё.Норовсүрэн: У.Хүрэлсүхийн Засгийн газар ахмадуудаа гэдэг учраас дэмждэг
-Ж.Ганбаатар гишүүн хорооллууд дотор зам барьж, орон сууцнуудын дулаалгыг хийж, Баянголчуудтайгаа үргэлж хамт байдагт бид сэтгэл өндөр байдаг. Д.Лүндээжанцан даргын талаар бахархалтайгаар хэлэхэд би 2018 он гардаг шинэ жилээр манай 18 дугаар хорооны 42 дугаар байрны гаднах хүүхдийн цэцэрлэгийн талбайг тохижуулж өгөөч гэж хүсэлт тавьсан юм. Ингээд 2019 онд хүүхдийн тоглоомын талбайг маш сайхнаар тохижуулж өгсөн. Одоо энд 33, 35, 42, 43 дугаар байр гээд л тэр хавийн хүүхдүүд ирж тоглодог. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөд ёстой чөмгөө дундартал ажиллаж байсныг нь хараад бахархаж байлаа. Хассуурийн Ганхуягтай хэд, хэдэн удаа уулзаж байлаа. Ажилсаг, бүтээлч залуу санагдсан. Төрд өөрийнхөө ажлыг хийж байгаа мэт зүтгэнэ гэж бодож байна. Тийм учраас Баянголчууд бид үнэхээр шилдэг хүмүүсээ УИХ-ын гишүүнээр сонгож чадвал бидний ирээдүй, хүүхдүүдийн минь ирээдүй гэрэлтэй. У.Хүрэлсүх даргын хийж байгаа ажлууд үргэлжилнэ. Бидний амьдрал дээшилнэ. Хөгшчүүдийн амьдралыг дээшлүүлэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газар олон ажил хийж байгаад баярладаг. Насны хишгийг жилд хоёр удаа олгож байна. Тэтгэврийг дараалуулан нэмлээ.
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн Ж.Ишдорж: Ж.Ганбаатар гишүүн бол Баянголчуудад аль хэдийн танигдсан хүн
- 2020 оны УИХ-ын сонгуулиар манай тойрогт гурван сайхан хүмүүс дэвшиж байна. Нэртэй хуульч, төрийн зүтгэлтэн Д.Лүндээжанцанг Монголын хуульчдаас дээгүүр эгнээнд бичигддэг, шударга ёсны төлөө үнэнчээр зүтгэдэг гэж би хувьдаа боддог. Тиймээс нэр дэвшиж байгаад нь баяртай байна. Дэмжинэ. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүнээр Баянгол дүүргээс сонгогдон ажилласан Ж.Ганбаатарыг дэмжинэ. Ж.Ганбаатар гишүүн бол Баянголчуудад аль хэдийн танигдсан хүн. Мөн Хассуурийн Ганхуяг гэж сайхан залуу байна. Баянгол дүүргийн ууган хүүг дэмжих болно.
Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн Б.Билгүүн: Багаар нь дэмжинэ ээ
- МАН-аас нэр дэвшиж байгаа Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарыг Баянгол дүүргийн залуучууд дэмжиж байгаа. МАН-ын Засгийн газраас хамгийн сүүлд хийсэн ажил гэвэл шинэ төрлийн коронавирусээс иргэдээ сайтар хамгаалж байна. Би болон манай гэр бүлийнхэн 26 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа гишүүдээ багаар нь дэмжинэ. Ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүрэгт
Монгол Ардын Намаас нэр дэвшчигчдийн сонгуулийн штаб
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49