Эдийн засаг:
УИХ-ын 20 дугаар тойрог буюу Орхон аймагт нэр дэвшигч Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг өнгөрөгч 2019 онд 259 сая 800 мянган төгрөг, гэр бүл нь 90 сая төгрөгийн орлого олжээ. Гэвч тэрээр хадгаламжиндаа ганц ч төгрөггүй хэмээн мэдүүлсэн нь ихээхэн сонирхол татаж байна. Харин үл хөдлөх хөрөнгөний хувьд тэрээр 715 сая төгрөгөөр үнэлэгдэх амины болон нийтийн 4 байр, нэг оффистой аж. Н.Алтанхуяг Lexus, RX 350 автомашинаа 55 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байхдаа ТЭДС-гийн хүүгүй зээлийг “Хаан жимс Эс Би Ти” компанидаа авч өгч байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаад бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд тэрээр “Мах Экспорт”, “Хаан жимс Эс Би Ти” болон “Увс байгаль” компанид хувьцаа эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлжээ.
Эх сурвалж: tvmongolia.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49