Улс төр

“Ингэх тусам нь саналаа өгнө”

Хуваалцах:
Ийм сэтгэгдлүүд хаа сайгүй хөвөрч байна. Үүнийг бичигчид бол Н.Номтойбаярыг дэмжигчид, тойргийнх нь иргэд юм. Өнөөдөр Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгааны 5 дахь хоног. Нэр дэвшигчид хөдөө, хотгүй сонгогчтойгоо уулзалт хийж, сонин сурталчилгаагаа тарааж байхад нэр дэвших албаны ёсны үнэмлэхээ авсан ч Н.Номтойбаяр шоронд хоригдсон хэвээр байна. Харин түүнийг дэмжих хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг нь залуусын хамгийн идэвхтэй байдаг сошиал орчноос харж болно.
Арга ч гүй юм, өрсөлдөгчөө шоронд хорьчихоод өөрсдөө хотоор нэг зураг хөргөө тавьж, сонин, сэтгүүл, телевизээр өдөр бүр шударга ёс ярьж байгаа эрх баригчдыг харахаар сонгогчдын нь дургүй хүрч байна. Тиймдээ ч “Ингэх тусам нь саналаа өгнө дөө” гэсэн хүмүүс олширсоор байна.
Өдөр бүр цахим орчинд FreeNOMT хөдөлгөөн өрнөж, олон мянган хүн дэмжин давалгаалж байна. Өчигдөр л гэхэдтүүнийг дэмжигч Туул гол орчмын хогийг цэвэрлэсэн нь тун сонин содон харагдаж байлаа. Н.Номтойбаярын дэмжигчид уг үйлдлээрээ байгаль дахь хогийг цэвэрлэж, түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа аж.
Цахим орчинд дахь FreeNOMT давалгааны дор бичсэн сэтгэгдлүүдээс сонирхуулъя.
Нинжрид С. Бусад нэр дэвшигчид бүгд л нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад бүгд сурталчилгааны ажилдаа орсон байтал Номтойбаяр л ганцаараа шоронд хоригдож байгаа нь харамсалтай юм аа даа. Шударга ёс гэж хаана байна вэ?
Anhaa Anhaa #freenomt Дэмжиж байгаа шүү. Гэхдээ ёстой л гарын хүлчихээд за зодолдьё гэдэг шиг хорьчихоод өрсөлдье гэж байгаа нь шударга бус байнаа. Бусад Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байгаа нэр дэвшигчидээ та нар ичихгүй байна уу адилхан аавын хүү ээжийн охид нэг нь ийм байхад өрсөлдөөд УИХ-д нэр дэвшээд гарахадаа шударга өрсөлдлөө гэж хүний нүүр хараад бардам хэлж чадах уу та хэд
Tumur Tumuruu Үнэхээр харамсмаар байна. Залуу хүнийг ингэж мохойж болохгүй ээ. Нямдорж ба түүний найзуудаа
Аззаяа Азаа Шулуун шударга үнэнээр явж хүмүүсийн булхайг илчилж хүлээн зөвшөөрөхгүйгээсээ болж ямар ч ор үндэслэлгүй цагдан хоригдож байдаг. Булхай нь илчлэгдэнэ гэхээс үхтлээ айсан гарууд ямар ч гэм зэмгүй хүнийг ор үндэслэлгүйгээр цагдан хорьж байдаг. зохион байгуулалтай явуулга.
Khuslen Erd #FreeNomt шудрага өрсөлдөөнийг дэмжиж байна.
Мягмар Болор-Эрдэнэ Санаа тавиун тайван бай энэ ард түмэн бүгдийг харж байгаа сонгогч нар эргүүлээд нэг сарвайж цочтол нь сонголт хийхээ хэнээс илүү мэдэж байгаа.Саад төвөггүй гараад ирнэ амжилт хүсье #freeNomt

Эх сурвалж: Өдрийн сонинскачать dle 12.0