Эдийн засаг:
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-аас УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Б.Саранчимэг, Б.Энхбаяр, мөн дүүргийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нарын хамт “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгч, иргэд, сонгогчидтой уулзлаа.
“Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчид гадаа талбайд зогсч ажиллахад хүндрэлтэй байдгаа хэлж, шийдвэрлэж өгөхийг хүсэв. Мөн худалдааны төвийг хотоос гаргах тухай асуудлыг хөндөж, энэ асуудлаар Засгийн газраас ямар байр суурьтай байгааг тодруулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэрбээр нүүлгэх бус ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулахад анхаарал хандуулна гэж хариулав.
Тус худалдааны төвийн түрээслэгчид банкны зээлийн хүүг дахин бууруулж өгөхийг хүсч байлаа. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж, банкны салбарт реформ хийж, тодорхой арга хэмжээ авна гэсэн бодлого, зорилтоо танилцууллаа. МАН 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө арилжааны банкуудын зээлийн хүүг үе шаттай бууруулах зорилт тавьсан. Тодруулбал, 2016 онд арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 19.7 хувь байсан бол 2017 онд 19, 2018 онд 17, өнгөрсөн онд 16.8 хувь болгон бууруулсан. Үүнийг үргэлжлүүлж, ирэх дөрвөн жилд зээлийн хүүг дахин шат дараатай бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан байна. Худалдаа наймаа эрхлэгчдийн хувьд зээлийн хүүг бууруулах асуудал нэн чухал. Тиймээс худалдаа эрхлэгчид МАН-ыг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд нь хүчээ нэгтгэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18