Эдийн засаг:
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Б.Жаргалмаа, Х.Нямбаатар нарын хамт дүүргийн сонгогчидтой уулзаж, юу хийснээ, мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд юу хийхээ танилцуулав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх юуны түрүүнд НҮБ-д албан ёсны бүртгэлтэй тусгаар тогтносон улсууд дотроос эх орондоо халдвар гаргаагүй цорын ганц улс Монгол болсныг онцолж, үүний ард ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэрэг бүхий л төрийн албан хаагчдад ард түмний өмнөөс чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Одоо бидний өмнө ирэх 30 жилд ард түмнийхээ хөгжил, дэвшил рүү чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэх төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох хариуцлагатай сонгуулийн үе эхэлж байна. Улс төрийн ууган хүчин Ардын намын хувьд айлаар зүйрлэвэл айлын ууган хүүхэдтэй адил. Айлын хамгийн том хүүхэд гэр бүлийнхээ бүхий л ачааг авч явдаг. Тэр хүнд сайн нэр хүнд байхгүй, аав ээжид байнга зэмлүүлнэ. Хэдэн дүү нараа өсгөж хүмүүжүүлэх гэж бүхий л насаа зориулна. Ардын нам ийм л хувь тавилантай хийгээд хариуцлагатай хүчин” хэмээн ярив. Үргэлжүүлэн МАН-ын зүгээс улс орныг хөгжин дэвшихэд суурь таван асуудал болох хүнс, эрчим хүч, шатахуун, дэд бүтэц, мэдээлэл, технологийн чиглэлээр анхаарахаар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө тусгаснаа танилцууллаа. Сонгинохайрхан дүүрэгт дэд бүтэц барьж байгуулахын зэрэгцээ орон сууцны хороолол барихаар болсныг Ерөнхий сайд танилцуулав. БНСУ-д Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийхдээ Солонго хорооллыг байгуулахаар тохиролцсон бөгөөд уг хороолол Сонгинохайрхан дүүрэгт баригдах ажээ.
Уулзалтад оролцсон иргэд сэтгэгдэл өндөр, тэр дундаа өмнөх Засгийн газруудын үед байгаагүй олон бүтээн байгуулалтыг хийж, хамгийн чухал нь шударга ёсыг тогтоохын төлөө ажилласныг нь үнэлж, багаар нь дэмжихээ илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг “ямар ч үед нөхрөө хаялгүй чирээд явах, миний багийн нөхөр” хэмээн, харин сэтгүүлч Б.Жаргалмааг “сэтгүүл зүй, эмэгтэйчүүд, эх хүн, залуучуудын төлөөл” хэмээн онцолж дэвшүүлж буйгаа онцолж, багаар нь дэмжиж өгөхийг ард иргэдээсээ хүслээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
Өчигдөр, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
Өчигдөр, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
Өчигдөр, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46