Эдийн засаг:
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа Нямтайширын Номтойбаярт холбогдох шүүх хуралдааны товыг наашлуулж, энэ сарын 11 буюу маргааш хийхээр боллоо. Түүнийг нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаас гуравхан хоногийн өмнө Сонгуулийн тухай хуулийг зөрчин зөрчин баривчилсан нь цаанаасаа бэлдсэн тоглолт байжээ гэж хардахаар байна. Мөн Н.Номтойбаярыг баривчилсан шүүхийн тэмдэглэл ил болсон нь түүнийг заавал хорих шаардлагатай байж гэдгийг баталж байгаа юм.
Яагаад нэр дэвшигчийг ингэж яаран баривчлах болов, ямар зорилгоор сонгуулийн дараа товлосон байсан шүүх хурлыг наашлуулав гэдгийг сонгогчид нь анхааралтай харж байна. Учир нь бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын рейтинг Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр байгаа тул МАН хариу арга хэмжээ авахаар ийм ажил зохион байгуулж байна гэсэн яриа сонгогчдынх нь дунд яригдаж байна. Түүнийг бие даан нэр дэвшихэд нь дэмжиж 31 мянган хүн гарын үсэг зурсан төдийгүй дэмжиж байгаагаа илэрхийлсэн олон мянган хүний дуу хоолой өрсөлдөгчдийг нь ингэтэл нь айлгаж эхэлсэн бололтой.
Маргааш болох шүүх хурал ямар шийдвэр гаргахыг УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойргийн сонгогчид болон нийтээрээ анхааран харж байна. Ардчиллын үнэт зүйлсийн нэг болох хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрх монголчуудын хувьд хэр өндөр үнэлэмжтэй байдаг, эсвэл хэтэрхий хийсвэр зүйл байдаг уу гэдгийг шүүх хурлын шийдвэрээс харж болох нь. Мөн Монголын шүүх улс төрөөт хараат бус ажилладаг эсэхийг нь маргаашийн хуралдаанаас ард олон тодорхой харах биз ээ.
Д.Сайхан
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49