Эдийн засаг:
УИХ болоод НИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй зарим нэр дэвшигчид шударга бус арга хэрэглэн өрсөлдөгчөө “чадах” гэсэн увайгүй үйлдлүүд гаргасаар байгааг хэвлэл мэдээлэл болоод цахим хуудсуудаар мэдээлсээр буй. Тухайлбал, өрсөлдөгч нэр дэвшигчийнхээ сурталчилгааны самбарыг урж цоолдог, будгаар баллаж, сараачих зэргээр хорлон сүйтгэх байдал гарч байгаад бухимдах хүн олон байна. Өчигдөр л гэхэд УИХ-ын сонгуульд Завхан аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Сайхансамбуугийн сурталчилгааны самбарыг урж, цоолсон асуудал гарсан байна.
Тодруулбал, “Өнгөрсөн шөнө 23 цаг 50 минутын орчимд Завхан аймгийн Улиастай хот Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах сурталчилгааны самбарууд руу чулуу шидэж байна гэсэн иргэний мэдээлэлээр очиж үзэхэд 18 орчим насны дөрвөн залуу байсны хоёрыг нь барьж цагдаад өгсөн. Одоогоор энэ хэрэг шалгагдаж байгаа бөгөөд тус этгээдүүдийг өрсөлдөгч талын явуулга байж магадгүй гэсэн таамаг байгаа юм” хэмээн бичжээ.
Эх сурвалж: medeel.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49