Нийгэм / Мэдээ мэдээлэл

Баянзүрх дүүрэгт Ж.Энхбаярын орон зайг Б.Баярмагнай генерал нөхнө

Хуваалцах:


Улс орны амин сүнс бол үндэсний аюулгүй байдал. Тэгвэл батлан хамгаалах салбарын УИХ дахь гол төлөөлөгч Ж.Энхбаярын орон зай үгүйлэгдэх нь гарцаагүй болсон. Ялангуяа Ж.Энхбаяр БЗД-ээс УИХ-д гарах магадлалтай хүмүүсийн нэг байсан ч түүний зам энэ удаад нэгэнтээ хаагдсан.
Тэгвэл баянзүрхчүүд энэ орон зайг нөхөх хариуцлагатай үүргийг 23-р тойрогт бие даан нэр дэвшиж буй Б.Баярмагнай генералд өгөхөөр сонголтоо хийх магадлал өндөр байна. Үүний жишээ болгож нэгэн дэмжигчийн сэтгэгдлийг хүргэж байна. 
"Монгол Улс дэлхийд өрх тусгаар байх учиртай л юм бол УИХ-д улс орны аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын чадварлаг төлөөлөл заавал байх ёстой. Халаагаа өгч байгаа өнөөгийн УИХ-д Ж.Энхбаяраас өөр тийм хүн хэн байв?!
Байхгүй! Яагаад ч юм, зүгээр л байхгүй! Энэ бол аймшиг биш гэж үү?! Ямар л сайндаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гэдэг “эрхэм” нь хүртэл Монгол Улсынхаа Зэвсэгт хүчнийг хээв нэг үгүйсгээд сууж байх вэ дээ!! Энэ бол түгшүүр!!
Хэдхэн хоногийн дараа болох сонгуулиар төр улсын минь амин сүнс, хувь заяатай холбоотой энэ асуудлыг гүнзгий сайн мэдэх нэг ч хүнгүй УИХ бүрдэх вий гэхээс сэтгэл зовинохгүй байхын аргагүй санагдана....
Иймд, Монголын төрд, ард олноо бүрэн итгэлтэй төлөөлж чадах хүний нэг нь Монгол Улсын ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга асан, бэлтгэл хошууч генерал Бямбасүрэнгийн БАЯРМАГНАЙ мөн гэж үздэг цөөнгүй хүний нэг нь би.
Тэгээд ч би, цэргийн ажил мэргэжилтэй, Монгол Улсынхаа төлөө зүтгэхээ нэгэнт андгайлсан хүмүүс голдуу оршин амьдарч ирсэн түүхтэй БАЯНЗҮРХЧҮҮД ухаалаг СОНГОЛТ ХИЙНЭ гэдэгт итгэлтэй байгаа юм.
 
МУ-ын бэлтгэл Бригадын генерал М.Хүрлээ"

скачать dle 12.0