Эдийн засаг:
Сонгууль ч хүний мөн чанарыг ёстой нэг харуулж байна даа. Нэгнийхээ тараах материал, сонин, сэтгүүлийг урьтаж аваад хогийн саванд хаях, зураг самбарыг урах, хулгайлах зэрэг бол хамгийн гэнэн, бараг хүүхдийн гэмээр шоглолт юм. Үүний дараа худал мэдээлэл цацах, гүтгэх, есөн шидээр нь харлуулах зэрэг хар пиар төгөлдөршсөөр одоо бүр төрийн нэрээр өрсөлдөгчөө шоронд хорих, баривчлуулах дээрээ тулж байна. Сонгуулийн энэ өдрүүдэд бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг шоронд хориод байгаа бол урьд шөнө Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг баривчилжээ. Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч Галиндэвийг мөн саатуулсан байна. Өнөө нэр дэвшигчийн бүрэн эрх, халдашгүй байдал гэдэг нь хаачив гэж сонгогчид нь гайхширч байна. Хууль зөрчсөн талаар өмгөөлөгчид нь амаа цангатал ярьж, өргөдөл гомдол өгч байгааг хэн ч хайхрахгүй юм. Хуулийн байгууллагаас ямар ч тайлбар мэдээлэл алга. Ингэж хорьж байгаад сонгууль өнгөрөөх өнөөх хуучин арга барилаа хэрэгжүүлэх нь гэж хардахаас өөр аргагүй юм.
“Унасан нохойн араас өшиглөдөггүй” гэсэн үг бий. Ядарч яваа нэгнээ дээрээс нь нэмж битгий шогло гэсэн утгатай үгс. Өнөөдөр харин үүний эсрэг үйл явдал өрнөж байна. Жишээ нь, Г.Нямдорж гэдэг хүн өчигдөр гэнэт гарч ирээд, ардын баатар мэт баахан хэвлэл тойруулж байгаад “Н.Номтойбаярыг битгий сонгоорой” энэ тэр гээд баахан ярив. Хамгийн муу хүн л гэнэ. Гэр бүлээрээ муул гэнэ. Сүүлдээ бүр “Ядаж энэ удаа битгий сонго. Дараагийн удаа сонгогдоод гараад ирнэ биз” гэж хадуурав. Тэгээд баахан цаас барьчихсан “Номтойбаярыг сонгуулахгүй гэж сонгогчдод нь захидал бичсэн. Одоо хөлсөлж авсан машинаараа явж тараах гэж байна” гэлээ.
Энэ бол Г.Нямдорж гэдэг хүний өөрөө санаачлаад хийгээд байгаа ажил биш юм. Тэр хүн өөрөө мөнгө гаргаж машин хөлслөөд, 30 мянган ширхэг захидал хэвлээд, өөрөө тараагаад явах хүн биш, ядаж л залхуу нь хүрнэ биз дээ. Тэгээд ч хайран мөнгө. Үүнээс харахад шоронд хоригдож байгаа Н.Номтойбаяраас эрх баригчид, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчидяасан их айна вэ. 30 мянган захиа, машин тэрэг, хэвлэлийн хөлс зэргийг хэн санхүүжүүлээд гаргаад байна вэ? Барьж хорьсон нь багадаад харлуулах, гүтгэх, муулах ажлыг зогсоо зайгүй эхлэх нь. Үлдэж буй 10 хоногт өдөр бүр л ингэж муулсан яриа гаргаж, мэдээлэл цацах байх даа. Тэд өөрсдийгөө хүчтэй байна, чадаж байна гэж бодож төлөвлөж байж мэдэх юм. Гэтэл ингэх тусам Н.Номтойбаяр гэдэг залуу бүр л тодорч харагдаад, нэр хүнд нэмэгдээд байна.
Д.Сайхан
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49