Онцлох мэдээ / Улс төр

Э.Батшугарт МАХН гол итгэл найдвараа хүлээлгэж байна

Хуваалцах:

МАНАН-г устгах гэж сүүлийн хэдэн жил хамгийн гол стратегиа боловсруулсаар ирсэн улс төрийн хүчин бол МАХН бөгөөд тэд энэ хугацаанд гол тоглолтуудаа хийж ирсэн. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал аль эртнээс улбаатай гэдгийг, өөрсдөдөө зориулж хууль баталдаг, хариуцлагаас мултрахын тулд хууль хүчний байгууллагыг өөрсдийн гар дор хөдөлгөдөг МАНАН бий болсон тухай ерөнхийлөгч асан Н.Энхбаяр аль 2011 оноос хэлж ярьж эхэлсэн. Тэрхүү МАНАН бодитой байдгийг сүүлийн жилүүдэд улс төрчид ч нотлож, ард түмэн ч мэддэг боллоо. МАНАН-г илчилсний төлөө Н.Энхбаярт тэд дургүй.
Тиймээс ч МАНАН удаа дараагийн сонгуулийн өмнө МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг ямар нэг арга хэмжээ авч, нэр дэвших эрхийг хязгаарлаж ирсэн. Монгол төрийн төлөө гадныхантай огтоос хуйвалдалгүй, монгол хүний чин сэтгэлээр зүтгэж ирсэн түүнд монголын ард түмэн талтай, тиймээс нэр дэвшвэл л УИХ-д гарах өндөр магадлалтай. Үүнээс л “МАНАН” үхтлээ айдаг.
Н.Энхбаярын санаачилсан МАНАН-г устгая гэх ойлголтын цаана ерөнхийд нь харвал хулгай, луйвраа зосгооё гэсэн утга явж буй. Үнэхээр тэрхүү хулгай, луйврыг таслан зогсоохын тулд наанадаж хулгайг ангилалгүй устгах зарчмыг барих нь чухал. Жишээ нь 60 тэрбум, ЖДҮ-гийн дээрэм, тендер концесс, Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгойн асуудал гээд бүгдэд нь хуулийн дагуу шалгалт явуулж, шударга хариуцлага тооцох ёстой. Яг л ийм зарчмыг МАХН барьж ирсэн боловч энэ бүгдийг илчлэн мэдээлснийхээ төлөө тус намын зарим гишүүд тухай бүртээ хуулийн байгууллагад шалгагдаж, тэднийг хорьж цагддаг байсан нь хэвлэлийн хуудаснаа одоо ч тод үлджээ. Шүүх прокурор болохгүй байгаа тухай ч МАХН-ын удирдлага өмнө нь олон ярьсан, яриад л ял авсан түүхийн хуудас шарлаж амжаагүй байна.
Харин энэ цаг мөч бол тэмцлийнх нь оргил үе бөгөөд энэ сонгуулийн үед МАХН өөрийн гол гол хүмүүстээ найдаж байгаа. Тэр дундаа МАХН-ын Нарийн бичгийн дарга, экс ерөнхийлөгчийн хүү буюу Э.Батшугарт гол итгэлээ хүлээлгэж байна.
Э.Батшугар нь улс төрийн амьдралын замналыг аль эртнээс үзэж туулсан хүн. Хамгийн гол шалгуурт ч 100% нийцэх нэр дэвшигч. Тэрээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Ажил байдлын хувьд, Жей Пи Морганд санхүүгийн мэргэжилтэн, Сод Маргад ХХК-ийн гүйцэтгэх захирал, МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, өмнөх сонгуульд нэр дэвшиж байсан туршлагатай, ирээдүйтэй залуу улс төрч.
Монголын ард түмний дуу хоолой болж, МАНАН-гаас салгах найдвар, мөрөөдөл, хүч чадлын илэрхийлэл болсон МАХН-ын түмт, мянгат, зуут, аравтын идэвхтэн сонгуультнууд түүнийг МАХН-ын лидер Энхбаярын хүү учраас СХД-ийн 28-р тойрогт баталгаатай нэг суудал авна гэж итгэл найдвар хүлээлгэн энэ сонгуульд нэр дэвшүүлж байгаа. Энэ нь ч оносон сонголт болсон гэдгийг сүүлийн үед Э.Батшугарын иргэдтэй хийж байгаа уулзалт тодорхой харуулж байна.
МАНАН-г устгах аавынхаа төлөвлөгөөг тэр баттай биелүүлэх үүрэг хүлээсэн нь тодорхой.

скачать dle 12.0