Эдийн засаг:
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020.06.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зүгээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргалыг томилохоо албан ёсоор мэдэгдэж, энэ долоо хоногт Засгийн газрын бүтцээ танилцуулна гэлээ. Олонхын суудал авсан намын дарга нь дараагийн Ерөнхий сайд болохоор байгаа. Харин АН-ын дарга С.Эрдэнэд ард түмэн олон нийт ам муутай, нэр хүнд тааруу байгаа учир АН аргагүй байдалд орж ийм мэдэгдэл хийв. С.Эрдэнийн хажууд Р.Амаржаргал нь арай л нэр цэвэр гэж үзэж сонгуулийн сурталчилгаа хаагдахаас хэдхэн хоногийн өмнө амлалт маягийн зүйл ярьлаа.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд олонх болох учраас сонгуулийн үр дүнгээр байгуулагдах зохион байгуулалт, бүтцийг энэ долоо хоногт зарлахаар төлөвлөж байна. Мөн гадаад, дотоод эдийн засгийн таагүй нөхцөл байдал, онцгой нөхцөл байдлын түвшинд хүрсэн энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ гэдгийг авч хэлэлцэж, ярилцаад Ардчилсан намын даргын хувьд дараагийн Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг томилох саналыг гаргасныг намын удирдлага санал нэгтэйгээр шийдсэн" гэлээ.
Харин Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал "Ардчилсан намын удирдага, намын гишүүдээр дамжуулж, иргэдээр дамжуулж АН-д асар их итгэл хүлээлгэж байна гэж ойлгож байна. АН-аас хүлээлгэж байгаа энэ их итгэл найдварыг нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ний нуугүй хэлэхэд би энэ мэдээг сая сонслоо. Үүссэн нөхцөл байдал, тодорхой асуудлаар ойрын үед байр сууриа илэрхийлнэ" гэлээ.
Ийнхүү АН энэ удаагийн сонгуульд ямар нэг аргаар олонх болох бүхий л арга чаргаа сүвэгчилж, ард түмнээс дэмжлэг авч чадахгүй байгаа С.Эрдэнэ даргаа Р.Амаржаргалаар солихоо мэдэгдлээ. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг С.Эрдэнийг Р.Амаржаргалаар солих нь чанарын ялгаа үнэндээ байхгүй.
Т.Хэрлэн
Эх сурвалж: zuv.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49