Улс төр

Монгол төрийн сонголтод С.Паушок нөлөөлөх л дутаж гэнэ...

Хуваалцах:
Ингэж хэлэхээс ч аргагүй. С.Паушок гэж нөхөр хэсэг хугацааны давтамжтайгаар монголчуудын тархийг угаах ажилд идэвхийлэн оролцдог “уламжлалтай” болжээ. Хөөрхий тэр алдагдал хүлээгээд, дампуурлын ирмэгт байсан компаниа монголын бизнесменд зарсан. Гэтэл өнөөх нь авмагцаа компанийг “орвонгоор нь” эргүүлээд Монголдоо ТОП-д бичигдэх аж ахуйн нэгж болгочихсон. Үүнд эгдүүцээд буцаагаад авчих санаатай хэсэг “үзэлцээд” бараагүй. Яаж ч барах вэ. Анхны худалдан авалтын бичиг баримтууд нь бүгд хуулийн хүрээнд хийгдсэн юм чинь. Тэгээд ч тэд шүүхдэж явсаар С.Паушок биш Т.Ганболд залилуулсан болох нь олон улсын шүүхээр тогтоогдсон. Тиймээс С.Паушок чимээгүй болсон хэрэг.
Товчхондоо “Алтан дорнод Монгол” ХХК-ийг С.Паушок Т.Ганболд гэж нөхөрт зарсан. Дунд асуудал үүссэн ч С.Паушок Т.Ганболдыг залилсан. Гэвч Т.Ганболд УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж байгаа учраас дахиад л С.Паушоктой холбоотой асуудал сөхөгдөх болов. Бүр Монгол Улсын хууль тогтоох байгууллага УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа, сурталчилгаанд Монгол Улсын иргэнийг залилсан С.Паушокийг оролцуулах ч гэж дээ гэх бодол хэн бүхэнд төрнө. Уг нь Т.Ганболдыг залилсан хүн түүнээс холхон байхыг бодно. Гэтэл харин ч бүр “өдөөд” байгаа нь С.Паушокт их хэмжээний мөнгө амлаж дээ гэх хардлагыг ч төрүүлэх биз ээ. Түүнийг хэчнээн оролцуулж, Т.Ганболдыг харлуулахыг хичээсэн ч монголчууд өдгөө хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болчихсон. Тэр тусмаа дарханчууд. Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхээр хүмүүс андахгүй. Аргагүй шүү дээ. 
Төмөрлөгийн үйлдвэрийн хувь заяа дарханчуудын аж амьдрал, эдийн засагтай салшгүй холбоотой. Ямар сайндаа л төмөрлөгийн үйлдвэрийн цалин буухад дарханы биржийнхэн баярлаж, хүнс бараагаа татаж, нэр бичиж зээл өгсөн тэмдэглэгээгээ “дардаг” байсан гэж ярьж байх вэ дээ. Өрөнд орж, цаашид хэрхэх нь шийдэгдэхээргүй, дампуурах нь тодорхой гээд хаягдах шахчихсан үйлдвэрийг Т.Ганболд бизнесмен хүний ухаанаар харж, сэтгэж, ажлаа эхлүүлсний хүчинд гуравхан сарын хугацаанд “Төмөрлөгийн үйлдвэр”-ийн санхүүгийн байдал эрс өөрчлөгдөж, өөдлөх үүдээ нээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Т.Ганболд, С.Паушок хоёрын хэн нь залилуулсан гэхээс илүү хэн нь Монгол Улсад, монголчуудад хэрэгтэй ажил хийсэн бэ гэдгийг бид ухах ёстой. Түүнийг нь ойлгож сонголтоо хийх ёстой. 
Монголчууд Монголын төрд зүтгэх хүнээ сонгох цагт Монголын газар, шороог ухаж, сэндийлж, доорх алтыг нь ухаж аваад зугтсан С.Паушок гэнэт “амь орж” Т.Ганболд руу турхирч байгаа нь яав ч энгийн хэрэг бус. Харин ч түүнийхээ оронд ухаж орхисон уурхайн газрыг Т.Ганболд “Алтан дорнод Монгол”компанийг худалдаж аваад нөхөн сэргээсэнд баярлалаа гээд хэлчхэж чадахгүй л яваа хүн дээ. Монголчууд Т.Ганболдыг С.Паушокоос илүү мэддэг учраас энэ гадаад нөхрийг хэдий их мөнгөөр хөлсөлсөн байлаа ч төрийн сонголт хийхдээ газар нутгийг маань сэндийлж, ухаад алтыг нь аваад “зугтсан” хүнд итгэхгүй нь гарцаагүй. 

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0