Мэдээ мэдээлэл

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооноос мэдэгдэл гаргалаа

Хуваалцах:



Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчид оо,

2020 оны 6 дугаар сарын 19-ны өдөр АН-аас хэвлэлийн хурал хийж Улсын Их Хурлын 25 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нарыг Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, түүнийг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс тогтоосон мэтээр худал гүтгэлэг тараалаа.
АН-ын зүгээс 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, хууль бус сурталчилгаа хийж байна гэсэн гомдол мэдээлэл гаргасан байна.
Энэхүү гомдлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “зөрчлийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
АН-ын зүгээс цагдаагийн байгууллагын энэхүү шийдвэрийн талаар прокурорт гомдол гаргасныг Чингэлтэй дүүргийн прокурорын газар хянаад дээрх шалгагдсан асуудлыг зөрчлийн шинжгүй дахин үзэж, хүлээн авахаас татгалзсан ба энэ тухай 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/479 тоот “Хариу мэдэгдэх хуудас”-аар АН-д мэдэгдсэн байна.
Бодит байдал ийм атал АН-аас зүгээс МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөнийг Цагдаагийн байгууллага шалган тогтоосон мэтээр илт худал мэдээллийг нийтэд мэдээлж байгаа нь зориудаар сонгогчдыг төөрөгдүүлэх гэсэн, сонгогч Таны сонгох эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл боллоо.
Хууль хяналтын байгууллагын албан ёсны шийдвэрийг илтэд мушгин гуйвуулж, сонгогчдыг төөрөгдүүлсэн АН-ын дээрх зүй бус үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно.

Эрхэм хүндэт сонгогчид оо,
Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхөж байгаа энэ цаг үед улс төрийн бусад нам, эвслийн зүгээс энэ мэт ГҮТГЭЛЭГ, “ХАРЛУУЛСАН” худал мэдээ, мэдээлэл ихээр явагдаж байгаа тул автахгүй байхыг хичээнгүйлэн хүсье.

Чингэлтэй дүүргийн МАН-ын сонгуулийн штаб

скачать dle 12.0