Эдийн засаг:
МАН мөрийн хөтөлбөртөө төвлөрлийг сааруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. Төвлөрлийг сааруулах нэгдсэн тогтолцоо:
- Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засаг, татвар зээлийн бодлогоор дэмжиж, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, орон байраар хангагдах боломж бүрдүүлнэ.
- Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй, аймгийн төв, томоохон сууринг орон нутгийн зэрэглэлтэй хот болгож, бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ.
- Төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.
- Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжинэ.
- Хөдөө орон нутагт бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжин ажлын байрыг нэмэгдүүлнэ.
- Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
- Хот болон хөдөөд нэгдсэн стандарттай болгож иргэдийн сурч хөдөлмөрлөх, аюулгүй орчинд амьдрах, зорчих орчны аятай таатай нөхцөлийг бий болгоно.
- Хөдөө, орон нутагт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж агаар, хөрс болон орчны бохирдолгүй болно.
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан дэмжиж, мэргэжлийн ажиллах хүч бэлтгэх урамшууллын тогтолцоог сэргээнэ.
- Орон нутагт ажиллах багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар хангах цогц арга хэмжээг төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлнэ.
- Аймгуудын шөнийн эрчим хүчний тарифыг тэглэнэ.
МАН-ын сонгуулийн штаб
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
Өчигдөр, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
Өчигдөр, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
Өчигдөр, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46