Нийгэм / Мэдээ мэдээлэл

Н.Энхбаяр: Батшугар аа, чи багтайгаа олуулаа бусдын төлөө зүрхээ шатаавал зон олныг дулаацуулах гал асна

Хуваалцах:


“Та Бидний Эвсэл”-ийн тэргүүн, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын хүү Батшугартаа хандсан үгийг хүргэж байна.
ГАЛ БОЛОХЫН УЧИР:

Миний хүү энэ жил 33 нас хүрлээ. Эрийн цээнд хүрлээ. 33 нас бол бусдын төлөө зүтгэх их үйл хэргийг эхлүүлэх амьдралын гарааны нас.

Миний хүү, бусдын төлөө зүтгэх амьдралын гараагаа эхлүүлж байна. УИХ-ын сонгууль бол АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ АЛАЛЦААН БИШ ХАРИН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭХ ЭРХИЙГ ОЛЖ АВАХЫН ТӨЛӨӨХ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН. Энэ өрсөлдөөнд түрүүлвэл амласнаа заавал хэрэгжүүлэх ёстой гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Аав нь чамд байнга сануулнаа.
Миний хүү аав, ээж, дүү нарынхаа бахархал мөн. Одоо чамд итгэсэн ард түмнийхээ бахархал болох ёстой. Энэ бол амьдралын амаргүй зам. Дардан биш бартаатай зам. Гэхдээ миний хүү энэ замыг хазайж муруйлгүй нэр төртэй туулж чадна гэдэгт итгэж байна. Ард түмнийхээ төлөө зүтгэх тусам энэ бартаатай зам дардан болдог юм шүү, БАТШУГАР АА. Тийм учраас аав нь: “АРД ТҮМНИЙ ДЭМЖЛЭГ АЛБАН ТУШААЛААС ИЛҮҮ ХҮЧТЭЙ” гэж хэлэх дуртай байдаг.
Миний хүү, бусдын төлөө зүтгэх их үйл хэргийг хамт олноороо, багаараа хамтдаа хийж гүйцээвэл сайн үр дүнд хүрнэ. Монголчууд: “Ганц мод гал болохгүй” гэдэг. Бусдын төлөө зүтгэнэ гэдэг гал болох, бусдыг дулаацуулахын нэр. Чи олуулаа багтайгаа хамт бүгдээрээ бусдын төлөө зүрхээ шатаавал ард түмнийхээ хүнд хэцүү амьдралын замыг гэрэлтүүлэх, зон олныг дулаацуулах гал асна.
Бусдад дандаа гэрэл болж айдсыг нь арилгаж, бусдыг дандаа дулаацуулж гал болж яваарай хүү минь. 
 
Эх сурвалж: Нэр дэвшигч Э.Батшугарын сонгуулийн штаб
скачать dle 12.0