Эдийн засаг:
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Ардчиллын замаар замнасан 30 жилийн түүхэнд монголчууд үнэхээр хүссэн нийгмээ байгуулж чадсан уу гэдэгт хүн бүр эргэлздэг. Тэр байтугай ардчиллын “алтан хараацай”-нууд нь ч юун тухай, яах гэж анх жиргэж явснаа ч мартсан бололтой. Сүүлийн үед ардчиллаас илүү МАНАН гэх үг чихнээ сонстож, тэд л үгүй бол бид жаргах мэтээр ойлгогдох болжээ. Ардчиллыг хамгийн тайван замаар олж авсан гэгдэж, гайхагдаж явсан улс өнөөдөр дөрвөн жил тутамдаа дотооддоо хөлөө жийлцэн, хэрүүл хийгээд хэн нэгийг муучилж, гоочлохын уралдаанд орж буй мэт өрсөлдсөөр сар гаруйн хугацааг үддэг болсон. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бол түүхэндээ хамгийн олон буюу 606 нэр дэвшигч өрсөлдөхөөр анх бүртгүүлсэн. Аль шатны сонгуульд МАН болон АН-ын хооронд ширүүн өрсөлдөөн болдог. Тиймээс ч жижиг намууд хүч хавсран эвсэл байгуулсаар ирсэн.
Мөн энэ удаа 208 хүн бие даан өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн 121 нь нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан.
- 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс Г.Зуунай /МАХН-ын гишүүн асан/ сонгогдсон.
- 1996 онд 35 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс ганц нь ч сонгогдоогүй.
- 2000 онд 15 бие даагч нэр дэвшиж, Л.Гүндалай сонгогдсон.
- 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нар сонгогдсон.
- 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, З.Алтай сонгогдсон.
- 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар сонгогдсон.
- 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс С.Жавхлан сонгогдсон.
- 2020 онд 121 бие даагч нэр дэвшиж өрсөлдөж байна.
Төрөө төвхнүүлэхийн тулд сонгох эрхээ эдлэх нь иргэний үүрэг. Тиймээс сонгуулийн санал авах өдрийг албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилдаг.
Иргэдийн ирц болон саналыг он тус бүрээр харуулбал
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49