Онцлох мэдээ / Улс төр

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бага ял авсан хүмүүс ерөнхийлөгчийн зарлигаар инээгээд л суллагдана

Хуваалцах:

Шүүхээс С.Баярт 5 жилийн ял өгч 5.5 тэрбумын хууль бус хөрөнгийг нь хураах боллоо гэж мэдэгдсэн. Гэхдээ нээлттэй дэглэмийн нөхцөлд ял эдлэх гэнэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн үед буюу Засгийн газрын 2012 оны 193-р тогтоолын дагуу ял эдэлнэ!. Энэ нь гэртээ эрхэлж ажлаа хийсээр 5 жилийг жаргаж өнгөрөөнө гэсэн үг. Яагаад жаргана гэж? Тэгвэл бүгдээрээ энэ "гайхамшигт" 193-р тогтоолд нээлттэй дэглэмийн дор ял эдлэхийг юу гэж заасныг сонирхоё.
-Нээлттэй дэглэмийн онцлог нь ялтны хувийн зан төлөв, үйлдсэн хэргийн нийгэмд учруулах хор аюул, шинж чанар, хувь хүний нөөц боломжийг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр тухайн хүнийг гэр бүл, хамт олон зэрэг эерэг нөлөөллийн дор ял эдлүүлэх". Улс төрчид өөрсөддөөө зориулж ингэж л хууль тогтоомж гаргаж өөрсдөө зөвхөн түүнийгээ эдэлдэг бодит жишээ бол С.Баярын хэрэг.
Ард түмэн буюу хамжлагат ардад энэ хууль үйлчлэхгүй. Бас тухайн ялтныг хөгжүүлэх талаар ингэж заасан байна. "Нээлттэй дэглэм нь ялтанд суралцаж ажиллаж байсан байгууллагад тодорхой хяналтын дор үргэлжлүүлэн суралцаж ажиллах, мөн тухайн ялтны эерэг чиг баримжааг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн хяналт хязгаарлалт багатай орчинд ял эдлэх боломжийг олгодгоороо сэтгэл зүйн хувьд давуу тал олгодог" гэжээ. Энэ бол ямар ч ял биш.
Бараг амралт сувилалаас өөрцгүй гэхэд буруудахгүй. Гадуур зүгээр яваад ажлаад хийгээд сураад орой нь гэр бүлтэйгээ хонохыг ял гэхэд хэцүү.  Ингэж л ард түмнийг хуурч байна. Энэ мэт хуулийн завхралаа засмаар байна. Нээлттэй дэглэмд ямар хэрэг хийсэн хүмүүс хамрагдах вэ.  Хөнгөн хүндэвтэр хүнд гээд бараг л хэргийн хамаг зүйл анги орохоо шахсан байгаа юм.
ЗГ-ын 2012 оны 193-р тогтоол гэгч 2009 оны УИХ-ын 38-р тогтоол гэгчийг сайжруулж гаргасан нь энэ аж. Энэ цаг үеүд МАНАН дэглэмийн мандан бадарч байсан он жилүүдтэй яг таарч байна. Тэднийг цаазласан ч багадахаар байхад бараг өөрсдийнх нь дураар ял өгч таарав. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраар ийм бага ял авч байгаа хүмүүс ерөнхийлөгчийн зарлигаар инээгээд л суллагдахад гайхах зүйлгүй. 

скачать dle 12.0