Эдийн засаг:
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн захирамжийн дагуу найман ажлын хэсэг байгуулагдан долдугаар сарын 31-ний өдрөөс наймдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байгаа амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд хяналт тавьж байна.
Налайх дүүргийн 6 дугаар хорооны 2 дугаар хэсгийн нутаг дэвсгэр, Тэрэлж шугуйд аялал жуулчлалын чиглэлээр амралтын газрын үйлчилгээ эрхэлж буй иргэн, ААНБ-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар:
Тус газарт амралтын газрын үйл ажиллагаа эрхэлж байгаа 50 гаруй иргэн, байгууллага зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, ус, хөрсний бохирдол үүсгэн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, иргэд, амрагчдын эрүүл мэндэд, гал түймрийн болон үерийн усны аюулд өртөхөд эрсдэл учруулах, цаашлаад нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр Туул, Тэрэлж голын эхийг бохирдуулж, халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг тогтоожээ.
Амралтын газар, жуулчны баазын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу амралтын газар, жуулчны баазын үндсэн шаардлага стандартыг хангаж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэг.
Энэ удаагийн шалгалтаар дээрх журам болон “Амралтын газар, жуулчны баазуудад тавих ерөнхий шаардлага MNS 6043:2019”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага” MNS 4946:2019”, “Нүхэн жорлон угаадасны нүх. Техникийн шаардлага” MNS 5924:2015, Камерийн иж бүрэн хэрэгсэл ерөнхий шаардлага MNS 6423:2013, “Ундны ус” MNS 900:2005, Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл MNS 5566:2005 стандартууд ба Коронавирус /Ковид-19/ цар тахал тархаж байгаатай холбогдуулан гарсан холбогдох захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт тавьжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
Өчигдөр, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
Өчигдөр, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
Өчигдөр, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46