Эдийн засаг:
Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Батбаясгалан дугаарын хязгаарлалттай холбоотой захирамж өнөөдөр гаргалаа. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтэс болон Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр дугаарын хязгаарлалттай холбоотой тэмдэг тэмдэглэгээг байршуулж эхэлсэн, ирэх Даваа гарагаас эхлэн үйлчилж эхэлнэ гэсэн юм.
Дугаарын хязгаарлалт гэсэн бүсчлэлийн тэмдэг шинээр гарсан. Энэхүү тэмдэг тэмдэглэгээг нийслэлийн авто замуудад байршуулж эхлээд байна. Энэ сарын 17-оос эхэлж дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх бол жолооч нар өглөөний 08 цагаас оройн 20 цаг хүртэл хориглосон бүсэд хөдөлгөөнд оролцохгүй.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ЗӨРЧВӨЛ 20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх захын цэгүүдэд автомашины томоохон зогсоолууд байгуулах ажлыг судалж байна. Тухайн өдөр хөдөлгөөнд оролцох боломжгүй жолооч нар автомашинаа тухайн зогсоолуудад байршуулж, автобусаар зорчих юм.
Хяналтын камер болон замын цагдаагийн албан хаагч нар хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавьж ажиллана. Хэрэв зөрчил гаргавал иргэнийг 20 мянга, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох юм.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18