Дэлхийд

Хятад улс Америкийн хоригийн эсрэг адил тэгш хариу барьж байна

Хуваалцах:


10-нд, Хятадын ГХЯ: мөн өдрөөс эхлэн Хонконгтой холбоотой асуудлаар муу хэрэг үйлдсэн АНУ-ын 11 ажилтанд хориг тавина гэдгээ мэдэгдэв. Энэ бол АНУ саяхан Хятадын төв засгийн газрын салбар болон Хонконгийн онцгой бүсийн 11 албан тушаалтанд хориг арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэний дараа авч буй хариу арга хэмжээ юм. Ижилхэн 11-ын тоог авч байгаа нь Хятадын тал хариутай бол бариутай гэгч ёсыг авч байгаа юм, энэ нь зүй ёсны мөртөө шаардлагатай арга хэмжээ юм, АНУ-ын заналхийллээс айж сүрдэхгүй, үндэсний бүрэн эрх, ашиг сонирхол, нэр төрөө хамгаалах тодорхой тохио өгч байна гэж мэдэгджээ.
Хятадын талын хориг арга хэмжээний нэрсийн жагсаалтаас харахад, АНУ-ын конгрессын гишүүд, АНУ-ын зарим төрийн бус байгууллагын хариуцлагатан нар, урт хугацаанд Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож, "нэг орон, хоёр систем" -ийн бодлогыг гутаан доромжилсон, радикал хүчирхийллийн этгээдийг дэмжиж, Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг алдагдуулсан этгээдүүдийг хамруулжээ.
Хятадын тал энэ удаа АНУ-ын эдгээр конгрессын гишүүд болон төрийн бус байгууллагын хариуцлагатан нарт хориг арга хэмжээ авч байгаа нь даруй хариутай бол бариутай гэдэг ёсыг хэлж байгаа юм. Энэ нь Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын томоохон асуудлаар Хятадын тал өчүүхэн ч бууж өгөхгүй бөгөөд эцэст нь тултал тэмцэнэ гэдгийг тодорхой харуулсан юм. Хятад улсын өөрийн эрх ашгийг хохироосон ямарваа хүн сайн үр дүнд хүрнэ гэж төсөөлсний хэрэг алга.
Хятад улсын боловсруулж буй хориг арга хэмжээ нь олон улсын харилцааны ардчиллыг хамгаалах шударга ёсны алхам гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний аюулгүй байдлыг хангах холбогдох хууль тогтоомж гаргах нь улс орнуудын хууль ёсны эрх юм. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль эрх зүйн тогтолцоо, хууль сахиулах механизмыг бий болгох нь Хонконгийн замбараагүй байдлыг ахиулах чухал алхам юм. АНУ-ын дотоодод, үндэсний аюулгүй байдлыг хангах 20 гаруй хууль, дүрэм журам байдаг боловч Америкийн улс төрчид Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг доромжилж, бүр цаашлаад Хятадын засгийн газрын Хонконгтой холбоотой байгууллагын хариуцлагатай хүн, Хонконгийн онгоц бүсийн захиргааны албан тушаалтнуудад хориг тавьж байна. Энэ нь олон улсын хууль, олон улсын харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчиж байна.
Урт хугацааны турш, АНУ-ын зарим улс төрчид олон улсын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож, дээрэлхэх үзлийг баримталсаар ирсэн. Гэвч энэхүү дээрэлхэх логикийг хятадууд хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж хэрэг. Хятадын тал АНУ-ын эсрэг ижилхэн хариу арга хэмжээ авсан мөн өдөр Хонконгийн цагдаа нар үйл ажиллагаа авч, Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн 10 сэжигтнийг баривчилсан. Тэдний дотор гаднынхантай хуйвалдаж Хятад улсын эсрэг ажиллаж, Хонконгийг замбараагүй байдалд оруулсан толгойлогч Ли Жи-ин байсан.
Үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонконгийн иргэдийн үнэлгээ, дэмжлэгийг хүлээж, Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал аажмаар сэргээж буй энэ үед, Америкийн зарим улс төрчид амтат зүүднээсээ бас сэрээгүй байна гэж үү? Хятадын сөргөлдөгч АНУ-д тусалж чадахгүй бөгөөд Америкийн зарим улс төрчдийн хүсэж буй улс төрийн хувийн сонирхол ч талгаар болох нь гарцаагүй. Учир нь тэдний хийсэн үйлдэл ард түмэн, дэлхийн цаг үеийн урсгалын эсрэг талд зогсож байна. Хэрэв гар хөлөө татахгүй бол өөрөө хохирно гэдгийг бодоорой.
Ренчинсоо



скачать dle 12.0