Нийгэм / Мэдээ мэдээлэл

Хортон шавьжаар бохирдсон хасарваань жимсийг хураан авч устгалд орууллаа

Хуваалцах:

Иргэдийн гаргасан гомдол, мэдээллийн дагуу 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Алтжин санаа” ХХК-ний “Алтжин” худалдааны төвийн 1557 тоот лангуу дээр амьд шавьжтай хасарваань жимс борлуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар худалдан борлуулж буй хасарваань жимс болон сав баглаа боодол нь хортон шавьжаар бохирдсон нь тогтоогдсон байна.
Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хураан авч устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Эх сурвалж: НМХГ
скачать dle 12.0