Нийгэм / Мэдээ мэдээлэл

Зээлийн хүүг бууруулах стратегийг БАТАЛЛАА

Хуваалцах:

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  ээлжит бус чуулганаар хийж,  гишүүдийн 55.2 хувийн саналаар баталлаа. 
Сануулахад, нэр бүхий гишүүд Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын даргад энэ сарын 21-нд  өргөн барьсан.
Б.Баттөмөр гишүүн хэлэхдээ “Уг тогтоолын төслийг батлан, хэрэгжүүлснээр ирэх дөрвөн жилд зээлийн хүү жил бүр нэг хувиар буурч, 2023 оны эцэст сард нэг хувийн хүүтэй байхаар үр дүнг нь тооцож байна. Зээлийн хүүгийн зардлын 60 хувийг хадгаламжийн зардал эзэлж байдаг. Манайх шиг өндөр хүүтэй хадгаламжтай  улс дэлхийд ховор.  Тиймээс хадгаламжийн хүүг бууруулах, хугацаагүй хадгаламжийг хүүгүй байхаар зохицуулах зэргээр ажиллана. Банкны үйл ажиллагааны зардал зээлийн хүүгийн зардлын 17 хувийг эзэлж байгаа. Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж буй энэ үед банкны үйл ажиллагааны зардлыг бууруулахад цахим технологийг ашиглах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Монголбанкнаас өмнө нь зээлийн хүүг бууруулах бодлогын баримт бичгийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд зээлийн хүүний дундаж 30 жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүрсэн бол өнгөрсөн жилийн хугацаанд 20.6 хувиас 4 нэгж хувиар буурч одоо 16.3 хувьд хүрч буусан гэсэн мэдээллийг өгч байна.
скачать dle 12.0