Дэлхийд

Бразилд халдвар авсан хүний тоо дөрвөн сая давжээ

Хуваалцах:

БРАЗИЛИА.
 /CNN/. Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 43773 тохиолдол шинээр илэрч, 834 хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Ингэснээр Бразилд халдвар авсан хүний тоо 4041638-д, халдвараар нас барсан хүний тоо 124614-т хүрсэн байна. Бразил нь халдварын үзүүлэлтүүдээрээ АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
 
Хэдийгээр Бразилд халдварын тохиолдол, нас барсан хүний тоо нэмэгдсээр байгаа боловч өнгөрсөн сард халдварын тархалтын түвшин, нас баралтын түвшин буурч буй хандлага ажиглагджээ. Тус улсад наймдугаар сарын сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 869 хүн нас барсан нь тавдугаар сарын 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Бразилын эдийн засагт "COVID-19" цар тахал ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны хоёрдугаар улиралд түүхэнд байгаагүйгээр буюу 9.7 хувиар буурсан гэж Бразилын Статистикийн хүрээлэнгээс мягмар гарагт мэдээлсэн байна. 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0