Эдийн засаг:
АНУ-ын Нью-Йорк хотын нэг сая гаруй сурагч есдүгээр сарын 21 хүртэл сургуульдаа явахааргүй болсон бөгөөд энэ нь цар тахлын нөхцөлд ажиллахад сургуулиуд бэлдэж амжихгүй байгаатай холбоотой гэж Reuters мэдээлжээ.
Өмнө нь хотын захиргаа мэдэгдэл хийхдээ хичээлийн шинэ жил есдүгээр сарын 10-ны өдрөөс эхэлнэ гэж байсан ч ажил хаялт зарлана гэж сүрдүүлсэн багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарамтан дор шийдвэрээ өөрчилсөн байна.
Хотын дарга Билл де Блазиогийн захиргаа хотод зайны сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүд асар их байгаа тул есдүгээр сарын 10-наас хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр төлөвлөж байсан юм. The New York Times сонины мэдээлснээр Нью-Йорк хотод 750 мянга орчим хүүхэд ядуу гэр бүлд амьдардаг, 114 мянга нь орон гэргүй, харин 200 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэнэ.
Эдгээр хүүхдүүдэд сургалтыг хүртээмжтэй болгохоор хичээлийг эхлүүлэхээр хотын захиргаа шийдсэн ч багш нарын үйлдвэрчний хороо хотын захиргааг асуудлыг бүхэлд нь ойлгохгүй байна хэмээн буруутгаж, ажил хаяна гэж сүрдүүлжээ. Улмаар багш нарын дарамтын улмаас хотын захиргаа цар тахлын нөхцөлд ажиллахдаа бэлдэх хугацааг сургуулиудад өгөн хичээлийн шинэ жилийн өдрийг хойшлуулахаас аргагүй болсон байна.
Улмаар сургуулиудад 3,5 сая ширхэг гар ариутгагч, 80 мянган боодол ариутгагч салфетка, 3,5 мянган ариутгагч шүршигч төхөөрөмж өгнө хэмээн амалжээ. Reuters агентлагийн мэдээлснээр Нью-Йорк хотын сургуулиудад хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ангид хүүхдүүдийг хоорондоо 2 метр орчим зайд суулгах бөгөөд ингэснээр нэг ангид 9-10 сурагч суралцах аж. Багш болон сургуулийн бусад ажилтнууд өдрийн туршид амны хаалт зүүх юм байна. Сургуулийн хонгилуудад хүүхдүүд хонгил болон ариун цэврийн өрөөнд зай баримтлан хэрхэн зогсохыг заасан тэмдгүүд байрлуулах бол цэвэр агаар оруулахын тулд сэрүүн, бороотой өдрүүдэд ч цонх онгойлгохоор журамлажээ.
Хотын захиргааны төлөвлөснөөр хүүхдүүдэд долоо хоногт 1-3 өдөр сургуульдаа явж, бусад өдрүүдэд цахимаар хичээлээ үзэх юм байна. Түүнчлэн 10 дугаар сараас эхлэн сурагчид болон сургуулийн ажилтнуудаас сар бүр түүвэрлэн COVID-19 илрүүлэх тест авах аж. Тестийн хариуг 48 цагийн дотор гаргах бөгөөд хариу гартал шинжилгээ өгсөн хүмүүс сургалтын байгууллагад ирэхийг хориглох юм байна.
Г.Бямбасүрэн
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18