Эдийн засаг:
1990-ээд оны эхээр Берлинээс хойш агаарын диспетчерүүд энэхүү ойн “дурсгал”-ыг санамсаргүй илрүүлжээ. Улбар шар өнгийн навчит модод хар ногоон өнгийн нарсан ой дунд холоос яг л нацистын бэлгэдэл хас шиг харагджээ.
Гэтэл энэ нь санамсаргүй зүйл биш байсан аж. Гитлерийн фанатууд эдгээр моддыг 1938 онд суулгасан байжээ. Германы засаг захиргаа энэ дурсгалыг устгахыг хүссэн ч хүмүүнлэг байдлын үүднээс суулгацуудыг өөрчилж, өөр газар шилжүүлэн суулгасан байна.
Жульетта сарнай бол 5 сая долларын үнэтэй гайхалтай цэцэг
Дэвид Остин бол Британийн алдарт ургамал үржүүлэгч. Тэрбээр өнгөрсөн үеийн цэцэрлэгийн сарнайг сэргээн ургуулдгаараа мэргэшсэн. Тэрбээр зөвхөн сэргээн ургуулаад зогсохгүй, орчин цагийн өнгө төрхийг бүрдүүлэхийг хичээдэг. Түүний сарнайнууд улиралдаа хэд хэдэн удаа цэцэглэдгээс гадна янз бүрийн өвчлөлд илүү тэсвэртэй. Түүнчлэн тэрбээр сарнайнд янз бүрийн өнгө оруулахын тулд ихээхэн хүч зарцуулдаг.
Энэ зураг дээр түүний 5 сая доллараар бүтээсэн сувдан өнгөт сарнай байна. Дэвид Остин 15 жилийн турш хүч чармайлт гаргаж байж, энэхүү тоорын өнгөт сарнайг бий болгожээ. Өдгөө Жульетта сарнай хүний бүтээсэн сарнайнуудаас хамгийн үнэтэйд тооцогддог байна.
Финландын Лапланд
Эндхийн модод цагаан цув нөмөрсөн тааварлашгүй мангас мэт харагдаж байгаа биз.
Лапланд бол Европын хойд хэсэгт Норвеги, Швед, Финланд, Оросын хооронд хуваагдсан газарзүйн бүс. Гэхдээ Финландад л зураг дээрх шиг ийм өвөрмөц тогтоц бий болдог.
Энэ үзэгдэл агаарын температур –аас + гээд огцом өөрчлөгдөх үед тохиодог байна. Эхлээд их хэмжээний цас унаж, араас нь асар их хэмжээний хур тунадас орж, салхи хөөж чадахгүй үед ийм сонин тогтоц үүсдэг.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18