Эдийн засаг:
“Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь 1940 онд Монголд орж ирсэн цэвэр хятад хүн. Тэр өнөөдөр ээжээрээ овоглодог. Должингийн Эрдэнэбилэг гэдэг биз. Эрдэнэтийн луйварт оролцсон яг ийм хятад эцэгтэй хоёр ч хүн бий. Түүний нэг нь Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат. Энэ нөхөр Эрдэнэт үйлдвэрт ч ажиллаж байсан. Д.Ганбатын хүү Хүрэлбаатар “Жумейра”, “Канетик” компанийг “сахал” Д.Эрдэнэбилэгтэй байгуулж ХХБ-наас 68 сая ам.долларын зээл эвч зэсийн баяжмалыг барьцаалж байсан этгээд. Д.Ганбатын эцэг нь хятад хүн.
ХХБ-ийг М.Энхболдыг ерөнхий сайд байхад “сахал” Эрдэнэбилэг авсан. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад эхлээд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг, эцэст нь “Эрдэнэт”-ийг авсан. Ингэж л Ли Чин Ши-гийн Эрдэнэбилэг Монголын бүх баялагт ганцаараа эзэн суусан. Хөтөлийг авахдаа захирад Д.Шоовдорыг нь хоёр жил шоронд хорьж суулгасан. Тэгээд л хулгайгаар, хуйвалдаанаар Хөтөлийг авсан.
Яахаараа 17 дугаар сургууль төгссөн, 1990 онд дэнжийн 1000-ын зах дээр өдөн куртка зарж байсан нэг хүн Монголын бүх баялгийг ганцаараа авдаг юм. Тэр “сахал” Эрдэнэбилэг гэж ямар гавьяа байгуулсан хүн юм. Бид ямар өртэй юм энэ “сахал” Эрдэнэбилэгт. Монголын ард түмэн ямар өртэй юм бэ, эд нарт. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын бүх том дарга нарыг худалдаж авч сурсан.
2015 онд Эрдэнэт үйлдвэр улсад 500 орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан. 2016 онд энэ луйварчид өөрийнх болгож аваад 170 тэрбум төгрөгийн татвар төлсөн. 300 тэрбумаар багассан байгаа биз. Одоо улсын үйлдвэр болж, Онцгой дэглэм тогтоосны дараа 1 их наяд төгрөгийн татвар улсад төлж байна. Ялгааг нь харьцуулаад үз дээ. Эрхшээлдээ оруулсаны дараа 2012, 2013 оны ноогдол ашиг гэж 50 сая ам.доллар улаан цайм хулгайлж авсан. Дархан луу, Хөтөл руу 5 жилийн орлогын урьдчилгаа гэж их хэмжээний мөнгө, төгрөг Эрдэнэтээс шилжүүлс авсан луйварчид.
. Яг үнэндээ бол 49 хувийг ч биш Эрдэнэтийг бүтнээр нь авах луйварыг тэд хийсэн. Саяхан О.Баасанхүү хэлэв ээ. “Эрдэнэт”-ийн 51 хувийг нь Д.Эрдэнэбилэг 30 сая ам доллароор авчихсан байна гэж. 51 хувь дээр нь зориуд үндсэн баримтаа нууж, Стандарт банкинд хожигдож өгсөн. Дараа нь Стандарт өр худалдаж авч хувиа нэмээд 100 хувь өөрийн болгох ийм санхүүгийн луйвар байсан. ХХБ-ныхан Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр яг ийм луйвар хийх гэж оролдсон. Энэ “сахал” Эрдэнэбилэг болон түүний мөнгөнд дөрлөгдсөн этгээдүүд Монголыг зүгээр л худалдах юм билээ.
Би бол “Эрдэнэт”-ийг төрд, ард түмэнд үлдээх ёстой гэж тэмцдэг. О.Баасанхүү мэт нь “Эрдэнэт”-ийг 49-ийнхөнд буцааж өгөх ёстой гэж үздэг. Энэ маргаанд Эрдэнэтийн сонгогчид цэг тавиг гэж бодсон юм. “Эрдэнэт” үйлдвэрийг хэзээ ч хувьд өгч болохгүй. Хэзээ ч шүү. Тэгэх тусмаа энэ бүлэглэлийн гарт. Нарийндаа бол “Эрдэнэт”-ийн мөнгө чинь Монголын улстөрчдийг худалдаж авах мөнгө болчих гээд байна. “Сахал” Эрдэнэбилэг чинь баруун солгойгүй улстөрчдийг худалдаж авдаг хүн. Дараа нь Эрдэнэт үйлдвэрт цомхотгол хийж үй олон хүнийг ажил амьдралгүй болгоно. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг яг ийм болгосон.
Эрдэнэт үйлдвэрт нийгмийн чиглэлийн 10 гаруй цех байдаг. Үүнийг 49 хувийнхан үгүй хийх гэж оролдсон. Нийгмийн чиглэлийн 10 гаруй цехэд жилдээ 44 тэрбум төгрөг үйлдвэрээс гаргадаг. Тэр мөнгийг авах гэж улайрсан шүү. Зөвхөн энэ Спорт комплекст жилд 5 тэрбум төгрөг зарцуулдаг, үйлдвэрээс. Хоёрдугаарт тэд үйлдвэрийн 6682 ажилтныг цомхотгож цөөлөөд өөрсдийн хүмүүсийг чихээд дуусгах гэж байна. Дээрх 6000 гаруй хүний ард байгаа 30 гаруй мянган хүний амьдралаар тоглох ажлыг 49 хувийнхан хийх гэж байсан шүү.
ШУДАРГА ШУУГИАН
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49