Эдийн засаг:
ШАНХАЙ. /TASS/. Цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч, Хятадын “Alibaba” компани захиалга хүргэх анхны автомат ложистик роботыг танилцууллаа гэж Шанхайн “Ицай глобал” хэвлэл мэдээлжээ.
"Xiaomanlv" хэмээн нэрлэсэн жижиг хэмжээтэй уг роботод хиймэл оюун ухаан бүхий өөрөө жолоодох технологи суурилуулжээ. Энэхүү робот нь өдөрт 500 хүртэлх захиалгыг тогтсон нэг хаягаар, жишээлбэл, албан газар, сургууль руу хүргэх чадвартай аж. Мөн нэг удаад 50 хүртэлх илгээмжийг тээвэрлэх, цаг агаарын нөхцөл, GPS дохионоос үл хамааран 100 км орчим зайг нэг удаагийн цэнэглэлтээр туулах чадвартай байна.
Роботыг эхний ээлжинд "Alibaba Cainiao" ложистик станцуудад ашиглана гэж "Пэнпай" цахим хуудсанд “Alibaba DAMO” академийн ерөнхийлөгч Жефф Жаны мэдээллээс иш татан бичжээ. Тус компанийн хиймэл оюун ухааны лаборатори мөн цахим худалдааны зах зээл хэдэн триллион ам.доллар болж өснө гэх таамаглалыг харгалзан янз бүрийн хөгжүүлэгчдэд өөрсдийн роботыг бүтээхэд нь туслах зорилгоор нээлттэй код бүхий платформоо танилцуулсан байна.
Жефф Жаны хэлснээр, шуурхай хүргэлтийн зах зээл ойрын ирээдүйд өдөрт 1 тэрбум хүртэлх захиалгын түвшинд хүрэх ёстой байна. Ложистик роботууд ирээдүйд захиалгын хүргэх үр ашгийг хамгийн сүүлийн шатанд гаргах боломжтой гэж тус компанийнхан үзэж байгаа аж.
Үүлэн үйлчилгээнийхээ дэд бүтцийг хөгжүүлэхэд ирэх гурван жилд 200 тэрбум юань буюу 28 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа “Alibaba” компани энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Энэ хөрөнгө оруулалтыг дэлхийн 20 гаруй улс, бүс нутгийг хамарсан сервер, их хэмжээний мэдээллийн төвүүдийн сүлжээг өргөжүүлэх, чип үйлдвэрлэх, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхтэй холбоотой технологийг хөгжүүлэхэд зориулах аж.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
Өчигдөр, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
Өчигдөр, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
Өчигдөр, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46