Эдийн засаг:
Төсвийн хөрөнгийг тооцоо судалгаагүй, үр ашиггүй үрэн таран хийж байгаа нэг тод жишээ бий. Энэ бол СХД-ийн нутгийн захиргааны нэгдсэн байрны зориулалтаар баригдаж буй барилга. Үүний төсөвт өртөг нь 7.5 тэрбум төгрөг. СХД бол нийслэлийн хамгийн олон хүн амтай, асуудал ихтэй бүс.
Энэ их асуудал дунд нутгийн захиргааны байр үнэхээр нэн шаардлагатай, тулгамдсан асуудал бол биш. Харин хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ахмадын талаарх бодлогыг дүүргийн түвшинд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг бий болгох тал дээр анхаарна гэсэн хөтөлбөрөө эхэлж хэрэгжүүлэх ёстой байв.
Иргэдийн зүгээс нутгийн удирдлагуудаа тансаг байранд тухлан суулгая гэж санал тавиагүй нь лавтай. Иргэдийн дуу хоолойг төрд хүргэх үүрэгтэй сууж байгаа ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх нэрээр төсвийн хөрөнгийг ингэж төөрүүлмээргүй байна.
СХД-ийн Нутгийн захиргааны нэгдсэн байрны барилгын ажлын тендер 2019 оны 4 дүгээр сарын 5нд зарлагдаж улмаар "Дарцаг Ноёд групп" ХХК шалгаран энэ оны долоодугаар сард хүлээлгэн өгөх байжээ. Гэвч одоо болтол ашиглалтад ороогүй байна. Хугацаа сунгах тусам хувиарлагдсан төсөв хэтрэх гэм бий. Угаас төсөв дутсан шалтгаанаар барилгын ажил зогссон. Энэ жил мөнгө нэмж суулгах тухай сураг байна. Дээр дурьдсан хэмжээний хөрөнгөөр хэдэн айлын орон сууц, эсвэл хэчнээн цэцэрлэг, сургууль, бүр цаашлаад ямар хэмжээний ажлын байруудыг бий болгох боломжтой билээ.
Тэгэхээр энэ мэтчилэн байгаа оноогүй шийдвэр нийгэмд нэн тулгамдсан асуудлыг хойш тавих шалтаг болдог нь харамсалтай. Төрийн асуудлыг биш түмний саналыг нэн тэргүүнд тавьдаг цаг хэзээ ирэх вэ?
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49