Улс төр

50 саяын үнэлгээтэй 5 га газраа тайлбарлана уу Б.Мөнхцэцэг дарга аа!

Хуваалцах:

Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нийтийн албан тушаалтнуудын сүүлийн гурван жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг байршуулсан. Үүнээс анхаарал татсан албан тушаалтнуудын ХОМ-ийг онцлон дурьдаж байгаа билээ.
Энэ удаад СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийн ХОМ-ийг онцолж байна. Түүний орлого жил бүр 5-9 сая төгрөгөөр нэмэгдсэн ба үл хөдлөх хөрөнгө нь гурван жил дараалан ижил үнэлгээтэй явж иржээ.
Тэрбээр 2016 онд ИТХ-ын даргаар сонгогдсон ба 2017 онд өөрөө 17.9 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 5 сая төгрөгөөр, 2019 онд 9 сая гаруй төгрөгөөр нэмэгджээ. Үүнийг цалин гэж тооцвол 2017 1.5 сая, 2018 онд 2 сая орчим болж нэмэгдсээр, өнгөрсөн жил 2.7 сая болтлоо огцом өссөн байх юм. Энэ хугацаанд цалин ингэж нэмэгдсэн билүү?
Түүний гэр бүлийн гишүүдийн 15.2 сая төгрөг байсан орлого нь мөн 2018 онд 5 саяар, 2019 онд 8 саяар тус тус өссөн байна.
Б.Мөнхцэцэг нь 2017 онд 163 сая төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцтай байсан бол дараа жил нь 1 орон сууц, 1 хашаа байшинтай болсон нь мөн л 163 сая төгрөгийн үнэлгээтэй байж. 2019 онд ч үнийн дүнгийн өөрчлөлтгүй мэдүүлжээ.

Үргэлжлүүлээд харвал, 30 сая төгрөгийн үнэ бүхий Lexus470 автомашинаа сүүлийн гурван жилд солиогүй байна. Харин 29 сая төгрөгийн үнэлгээтэй эзэмшлийн 400 м.кв, 700 м.кв хоёр газартай, өмчлөлийн 0.7 га газартай байсан дээрээ 2019 онд 50 сая төгрөгийн үнэлгээ бүхий 5 га газрыг эзэмших болсон байна.
Гайхалтай нь тэрбээр багагүй хэмжээний зээлтэй ч түүнд эмэгтэй хүн гэхэд нэг ч үнэт эдлэл алга. Зээлийн тухайд 2017 онд 90 саяыг, 2018 онд зээл нь өсч 92.6 сая, харин 2019 онд өмнөх жилийн зээлээ төлсөн бололтой эргээд 90 сая төгрөгийн зээл авсан гэж бүртгүүлжээ. 
Зээлийн хэмжээ өөрчлөгдөөгүй байтал 50 сая төгрөгийн газар хаанаас гарч ирсэн нь анхаарал татаж байна. Хадгаламждаа 1 сая төгрөгтэй гэдгээ 2019 онд мэдүүлснээс харахад түүнд нууц данс байдаг юм биш биз гэсэн хардлага төрж буйг нуух юун.
Эх сурвалж: beegii.liki.3
скачать dle 12.0