Мэдээ мэдээлэл

Олон жилийн турш зогсонги байсан СХД-ийн хөгжил ингэж эхэлнэ

Хуваалцах:
Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудын дийлэнх нь Сонгинохайрхан дүүрэгт харьяалагддаг гэвэл хэтрүүлсэн хэрэг болохгүй. Энд амьдарч буй 300 мянга гаруй иргэний эрүүл аюулгүй аж төрөх боломж бололцоо түүнчлэн хөгжил дэвшлийн хувьд ч бусад дүүргүүдээс ахисан зүйлгүй. Тиймээс дүүргийн нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлууд дээр НИТХ-д нэр дэвшигчид ур ухаанаа уралдуулан иргэдэд хүрэх, хүрэхгүй олон санал санаачлагатай зүйлсийг ярьж явна.Угтаа Нийслэл хотоо хөгжүүлэхэд юуны түрүүнд дүүрэг, хороодоо хөгжүүлэх, тэдэнд тулгамдсан асуудлуудад ул суурьтай хандан хэрэгжүүлэх явдал нэн тэргүүний хэрэг. "Та бидний хот” мөрийн хөтөлбөрт дээрх зүйлсэд тохирох хариултыг өгчээ. Энэ талаар тодруулбал, Хүүхэд залуучуудын хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цэнгэлдэх хүрээлэнг цогцлоох, урлаг соёлын газар, танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулах зэрэг залуу үеийнхэнд чиглэгдсэн олон зүйлсийг хөтөлбөртөө тусгасан. Мөн агаар, ус, хөрсний бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн асуудлын талаар төлөвлөлт хийж, цэвэр агаар, эрүүл хөрс, эко орчныг иргэн бүртэй хамтран цогцлооно. Нас насны онцлогт харгалзсан тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор хэрэгжүүлнэ гэж байна.
Тэгвэл сонгинохайрхан дүүргийн иргэдэд энэхүү боломжийг олгох мэргэжил боловсрол өндөр, ажил мэргэжлийн арвин туршлагатай залуу хүнээр нэр  дэвшигч Э.Батшугар таарч тохирох аж. Э.Батшугар угаас боловсролыг нэгдүгээрт тавьдаг түүний хувьд хариуцлагатай, мэргэжлийн, чадварлаг хүн гэх дүгнэлтэд аль хэдийнээ хүрчихсэн. Түүнээс гадна эдийн засагч мэргэжилтэй болохоор хийж хэрэгжүүлэх зүйлсдээ цаг ямагт тооцоо судалгаатай ханддаг нэгэн гэх.
Түүнчлэн тойргийнхоо иргэдтэй уулзах бүртээ залуу үеийн төлөөллөө дэмжихээ цаг ямагт илэрхийлж, иргэд ч түүнийг уриалагхан хүлээж авдаг. Иймийн тулд Сонгинохайрхан дүүргийн бодлого хэрэгжүүлэлтийг хамгийн оновчтой дүгнэх хүний нэг бол Э.Батшугар байх болов уу хэмээн иргэн хүний зүгээс харж байна.

скачать dle 12.0