Эдийн засаг:
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар өнөөдөр намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.
Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо
Нийслэлийн ИТХ дах МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар
Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс хурлын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.47 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож,
- Ж.Батбаясгалан
- Р.Дагва
- Ж.Алдаржавхлан
- Б.Пүрэвдагва
- С.Даваасүрэн
- М.Халиунбат
- Б.Мөнхбат
- Н.Баярчимэг
- Д.Энхтуяа
- Д.Бадарсан
- Д.Гантулга нарыг сонголоо.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх
17-09-2024, 10:45
Чингэлтэй дүүргийн 5-р сургууль гурван
11-09-2024, 13:36
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр
10-09-2024, 13:38
Нийслэлийн ХҮН нам НИТХ-д нэр
6-09-2024, 00:30
Жүжигчин Э.Батхүү хуримаа хийнэ
5-09-2024, 23:57