Мэдээ мэдээлэл

Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн бага, дунд бүлгийн сурагчдын дунд эрчим хүчний мэдлэг олгох сургалт зохион байгууллаа

Хуваалцах:
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас  “Хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлцгээе” аяны хүрээнд зохион байгуулж байгаа ажлын нэг бол ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан цахилгаан эрчим хүчний талаар цогц мэдлэг олгох сургалт юм. Уг сургалтыг 2019, 2020 оны эхээр нийслэлийн гэр хороололд байрлалтай ерөнхий боловсролын Хан-Уул дүүргийн 10, Баянзүрх дүүргийн 137, Чингэлтэй дүүргийн 37, Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулиудад зохион байгуулж нийт 570 гаруй сурагчдыг хамруулаад байсан юм. Тэгвэл энэхүү сургалтыг 2020.11.05-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 78-р сургууль дээр  зохион байгуулж, бага дунд ангийн нийт 15 бүлгийн 489 сурагчдыг  хамруулан эрчим хүч хэрхэн бий болдог, цахилгааны аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрхэн эрчим хүчээ хэмнэх зэрэг мэдлэг, ойлголтыг өглөө.  Түүнчлэн сургалт явуулахын зэрэгцээ тус сургуулийн багш, ажилчдад цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээг үзүүлсэн бөгөөд энэхүү сургалтын бас нэгэн зорилго нь тус сонгогдсон сургуулиудын гадна цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нэгдсэн щитэнд засвар үйлчилгээг хийж, шаардлагатай тоноглолуудыг шинэчлэн сайжруулж  өгсөн явдал юм. Цаашид бид Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн сурагчдын дунд энэ сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
 
скачать dle 12.0