Улс төр

Ж.Энхбаяр "Эрдэнэт"-ийн 49 хувийг шалгах ажлын хэсгээс гарчээ

Хуваалцах:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, Ашигт Малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын Дарга Х.Хэрлэн нарын аль нэгийг томилох гэж байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй билээ.
Үүнтэй холбоотойгоор Засгийн Газрын эх сурвалж : "“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Ерөнхий Захиралтай холбоотойгоор Х.Бадамсүрэнг чөлөөлөх болон оронд нь хэн нэгнийг томилох асуудал одоогоор яригдаж эхлээгүй байна. 
Харин Монгол Улсын Ерөнхий Сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр хэвлэлээр гарч буй элдэв мэдээлэлтэй холбоотойгоор "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгээс гарах хүсэлтээ өнөөдөр гаргасан" гэв.
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0