Дэлхийд

Дэлхийн банк Германы нэгэн үйлдвэрийн эзнийг залилан, авлигын хэрэгт буруутгаж байна

Хуваалцах:
Дэлхийн банкнаас Герман улсын усан хангамжийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн гэрээг Мьянмар улсад хэрэгжүүлсэн төсөлтэй холбоотой залилангийн болон авлигын хэргээр 30 сарын хугацаатайгаар түдгэлзүүлжээ.
Харен хотод байрладаг “Berky GmbH” компани болон түүний 5 охин компани нь 30 сарын хугацаанд Дэлхийн банкны санхүүжилттэй төслүүдэд оролцох эрхгүй болсон юм. Дэлхийн банкнаас бүрэн санхүүжүүлсэн 100 сая долларын өртөгтэй уг төсөл нь Мьянмар улсын Айяарвади голын сав газар болон үндэсний усны нөөц, менежментийг сайжруулах зорилгоор хийгдсэн юм.
Дэлхийн банкны мэдээлснээр “Berky GmbH” компани” нь төслийн менежментийн хэлтсийн 3 албан тушаалтныг гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хүлээн авахад зүй бусаар нөлөөлөх зорилгоор Европ руу аялуулсан нь авлигын шинжтэй үйл ажиллагаа гэж үзжээ.
Герман улсын компани нь уг гэрээнээс ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор охин компанийнхаа нэрийг ашиглан 2 дахь гэрээг байгуулахаар ирүүлсэн бөгөөд энэ нь тохиролцсон асуудал байсан юм.
Мөн Мьянмарын орон нутгийн төлөөлөгчдөд анх төлсөн үнийн дүн болон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа төлсөн шимтгэлийг ил болгож чадаагүй нь залилангийн шинжтэй гэж Дэлхийн банк мэдээлэв. 
Эх сурвалж: fcpablog.com
скачать dle 12.0