Онцлох мэдээ / Улс төр

Ковид 19-ийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний тухай мэдээллүүд

Хуваалцах:
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2020.11.19) нэгдсэн хуралдааны ирцэд 45 гишүүн бүртгүүлснээр нэгдсэн хуралдаан 10.00 цагт цахимаар эхэлсэн юм. Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүд хуралдааны “Их хуралдай” танхимаас, бусад гишүүд интернетэд холбогдсон гар утас, зөөврийн компьютер, iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан байгаа газраасаа ZOOM-ээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцлоо.
Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан,Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” хэмээн заагаад хуулийн 7 дугаар зүйлд “Цахим хуралдаан” гэсэн шинэ зохицуулалтыг тусгай бүлэг болгож оруулсан.Энэ үндсэн дээр чуулганы хуралдааныг цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байхаар зохицуулсан.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавирусний халдварт цар тахал /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Засгийн газрын мэдээллийг сонсов. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Я.Содбаатар чуулганы цахим хуралдаанд танилцуулав. Мэдээллийг доорх холбоосоор бүрэн эхээр нь танилцах боломжтой: http://parliament.mn/n/xzpo
Ерөнхий нөхцөл байдлын талаар:
2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар КОВИД-19 халдварын цар тахал 216 улсын 55,354,764 хүн халдварлаж, 1,332,406 хүн нас барж, 38,500,557 эдгэрчээ. Энэ сарын 15-ны байдлаар авч үзэхэд дэлхийн 44 улс дотоодын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, 90 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлаж, 73 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоон урьдчилан сэргийлэх, халдварын голомтыг устгах, тархалтыг хязгаарлах арга хэмжээг авч байна.
Харин манай улсын хувьд 2020 оны 11 дүгээр сарын 10-17-ны өдрийн хооронд РСР 4237, түргэвчилсэн оношлуураар 23528 иргэн шинжилгээнд хамрагдсанаас батлагдсан тохиолдол 29 гараад байсан.

Гэтэл өнөө өглөөнийбайдлаар Монгол Улсад дотоодод коронавирусийн халдварын 65 тохиолдол илрээд байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт 8, Дорноговь аймагт 1, Говьсүмбэр аймагт 1, Орхон аймагт 13 тохиолдол бүртгэгдээд байна.

Өдөр бүр 90 цэгт иргэдээс шинжилгээ авч байгаа. Улаанбаатар дахь голомтын ойрын болон дам хавьтлуудыг 2-3 удаагийн шинжилгээнд хамруулан хянаж байна. Сэлэнгэд төмөр зам дагасан голомтоос халдвар ихээр нэмэгдэж байна. Өчигдөр төмөр замын нийт бүрэлдэхүүнийнээс хамгийн эрсдэлтэй 945 хүнийг шинжилгээнд хамрууллаа.


2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр КОВИД-19 халдварын дотоодод илэрсэн анхны тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн тул Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.Улмаар2020 оны 11 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд дотоодод илэрсэн тохиолдлууд Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад бүртгэгдэж, тоо нь нэмэгдсэн тул 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон УОК-ын 35 дугаар хуралдаанаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн.

2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр УОК-ын Шуурхай штабаас хийсэн эрсдэлийн үнэлгээгээр КОВИД-19 халдвар тархах эрсдэл “ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарсан.

Дотооддоо КОВИД-19 халдварын тохиолдол буртгэгдсэнээс хойш УОК-оос авч хэрэгжуулсэн арга хэмжээний талаар:

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үндэсний хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК-оос дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Үүнд:

-2020 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд Засгийн газрын тогтоол 2, Шадар сайдын тушаал 2, УОК-ын даргын тушаал 5, УОК-ын тогтоол 1, УОК-ын тэмдэглэл 3, УОК-ын даргын албан даалгавар 2-ыг тус тус гаргаж, салбар хоорондын уялдааг хангах чиглэлтэйгээр шуурхай арга хэмжээ зохион байгуулж байна.

-2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчдад 10.142,620,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

-Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18.1-ийн “Энэ хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ” гэснийг “2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл” гэж өөрчлөх тухай хуулийн төсөл, үзэл баримтлалын төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

-Улаанбаатар хотоос орох, гарах зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түр зогсоож, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хүнсний ачаа тээврийн хэрэгслийг нарийвчилсан бүртгэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм дор хот хоорондын хөдөлгөөнд оролцуулж байна. 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар бүх аймгууд хот хоорондын хөдөлгөөнийг түр зогсоолоо.

-Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагийн хооронд явах хуваарь гарган, зорчигчдыг цагийн хязгаартайгаар тээвэрлэж байна.

-2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дотооддоо анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан бүх захиалгат нислэгийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд үйлдэхгүй байх чиглэлийг УОК-оос Зам, тээврийн хөгжлийн яаманд өгсөн.

-Хот доторх олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон хүн нэг дор бөөгнөрөхгүй байх зорилгоор төрийн байгууллагуудыг ажпын тусгай горимд шилжүүлж, ажлын байранд ажиллах албан хаагчдын тоог нийт бүрэлдэхүүний 10-15 хувиас хэтрүүлэхгүй байх, бусад албан хаагчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангах чиглэл өгч ажиллаж байна.

-0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг нарт цалинтай чөлөө олгож, гэрээсээ ажиллах боломжоор хангаж ажиллахыг байгууллагуудын удирдлагуудад чиглэл болгосон.

-Тусгаарлан ажиглах байрнаас гарсан иргэдийг гэрийн 14 хоногийн тусгаарлалт хийх шаардлагыг сэргэн хэрэгжүүлж байна.

-КОВИД-19 халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, эрсдэлт нөхцөл байдал хурцадсан тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт 500 ор, Хан-Уул дүүрэг дэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 300 ор, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 220 ор, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 225, ХӨСҮТ-д 400/бэлэн нэмж 190/,нийт 1645 орыг дэлгэхээр бэлтгэлийг хангаж байна.


-Оношлуур, урвалж, эм эмнэлгийн хэрэгслийн 1 сарын нөөц байна.

-Сэлэнгэ аймаг руу Полимеразын гинжин урвал /РС шинжилгээний 1 лаборатори нэмж нийт 2, Дархан-Уул, Ховд, Дорноговь, Дорнод аймгуудад тус бүр 1 лаборатори ажиллаж байна.

-УОК-ын даргын 2020 оны 22 дугаар тушаалаар Батлан хамгаалахын сайд, УОК-ын орлогч дарга Г.Сайханбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилт, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, халдварын тархалтыг хяналтад авах, тандалт судалгаа хийх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

-УОК-ын даргын 2020 оны 21 дүгээр тушаалаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр Тусгай үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Дархан-Уул аймагт цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, зохион байгуулах зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийн хэрэгжилтийг хангуулах, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

-УОК-ын даргын 2020 оны 25 дугаар тушаалаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, төмөр замын салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийж, халдварын тархалтыг зогсоох, халдвар, хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийг хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэйгээр 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

-Шадар сайдын 2020 оны 140 дугаар тушаалаар Сангийн дэд сайд Д.Мөнгөнчимэгээр ахлуулсан Ажпын хэсэг байгуулагдан, “Алтанбулаг” боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс түр хааж байгаатай холбогдуулан боомт хаахаас өмнө Монгол Улсад орж ирж амжихгүй жолооч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх чиглэлээр санал боловсруулахаар ажиллаж байна

-КОВИД-19 халдвартай гэж оношлогдон, ХӨСҮТ-д эмчлүүлээд эдгэрч гарсан иргэд болон тусгаарлан ажиглах байрнаас гарсан иргэдийн хяналтыг чангатган ажиллахыг нийслэл, аймгийн Онцгой комисст үүрэг өгч хэрэгжилтийг хангаж байна.

-Олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоорЭМЯ дахь Шуурхай штабаас хэвлэлийн бага хурлыг өдөрт 2 удаа /11:00 цаг, 17:00 цаг/, УОК-ын хэвлэлийн бага хурлыг цаг үеийн асуудалтай холбогдуулан тухай бүрд Төрийн ордонд зохион байгуулж байна.

Тусгаарлах байрны талаар:

Тусгаарлах байранд Онцгой байдлын байгууллагын 61, Цагдаагийн байгууллагын 187 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 96 ажилтан, нийт 344 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22:00 цагийн байдлаар 41 тусгаарлан ажиглах байранд нийт2,259иргэн байна.( Үүнээс Монгол Улсын иргэн 1,921, гадаад улсын иргэн 338) Үүнд:Улаанбаатар хотод тусгаарлан ажиглах 25 байранд Монгол Улсын 1,525иргэн, 7 байранд гадаад улсын 209 иргэн;Орон нутагт тусгаарлан ажиглах 10 байранд Монгол Улсын 396 иргэн, 4байранд гадаад улсын 129 иргэн байна.

Улаанбаатар хотын “Энхсаран” сувилалд КОВИД-19-ын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус сувилалд байсан 66 иргэнийг “Дрийм”, 107 иргэнийг Кентавр” зочид буудал руу 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлж тусгаарласан.Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/513 дугаар тушаалаар байгуулагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаар ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь тусгаарлан ажиглах байруудад түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийж байна.

Мэргэжпийн хяналтын арга хэмжээний талаар:

Хилийн нэвтрэх цэгийн хяналт, тандалт:

2020 оны 11 дүгээр сарын 17-ны байдлаар улсын хилээр нэвтрэн орж ирсэн348,332тээврийн хэрэгсэл (онгоц479,вагон, зүтгүүр 6,967, суудлын машин 1,628, автобус 302, ачааны машин 338 956),495,363зорчигчдод (агаараар57,908,хуурай замаар437,455)эрүүл мэндийн хяналт хийж,22,724тохиолдлыг/743сэжигтэй болон21,981ажиглалтад авсан/ илрүүлж, ХӨСҮТ болон бусад аймаг, сумын эрүүл мэндийн байгууллага, сувилалд шилжүүлсэн.

Халдварын сэжигтэй болон халуунтай байсан 97 гадаадын иргэнийг холбогдох байгууллагатай хамтран буцаасан.

ТИР ачаа болон жолооч нарын хяналт: 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Алтанбулаг боомтоос 6,415 улс хоорондын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймгийн гүний хяналтын бүсэд ирсэн монгол1964,гадаад4633,нийт6597жолоочид эрүүл мэндийн хяналт хийж,49батлагдсан тохиолдол/8монгол,41гадаад/ илэрсэн, эдгэрсэн25жолооч, эмчлүүлж байгаа17жолооч, буцаасан7жолооч байна.

Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажиллагаа:

Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 48,068 объектын нийт 15,746,325 мкв талбайд урьчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлгэж, хяналт тавьсан. Үүнд: нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайн 10 331 707 мкв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний газрын 6285 объектийн 1 289 962 мкв, орон сууцны барилга, байгууламжийн 1233 объектийн 432340 мкв, засвар үйлчилгээ, 2-догч түүхий эдийн цэгийн 808 объектийн 183 933 мкв, эрүүл мэндийн байгууллагын орчны 361 объектийн 128 190 мкв, малын хашаа, хороо, саравч болон эрчимжсэн аж ахуйн 10513 объектийн 2 540 798 мкв, нүхэн жорлон, бохирын цооног 27813 объектийн 839 395 мкв,Нийтийн тээврийн болон хот хооронд зорчиж буй 99,062 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй 31,740 тээврийн хэрэгслийг цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийлгэж, үйлчилгээнд гаргасан байна.

Худалдаа, банк санхүүгийн болон бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн эсэхэд давхардсан тоогоор 13760 /аймагт 8435, нийслэлд 5325/ байгууллагыг хамруулан хяналт хийхэд 11132 буюу 81 хувь /аймагт 6299 буюу 75%, нийслэлд 4933 буюу 93%/ нь гар угаах, бие засах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хог хаягдлийн менежментийг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд олон улсын туршлагаас үзвэл ковидын хог хаягдлийг шатааж устгаж байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын талаар:

“Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” албан даалгаврын заалт бүрээр эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулж, дэмжлэгт хяналтыг тогтмол хийх ажлын хүрээнд улсын хэмжээнд 835 /аймгууд 744, нийслэлд 91/ эмнэлгийн бэлэн байдлыг шалгахад 129 /аймагт 112, нийслэлд 17/ эмнэлэгт бэлэн байдал хангагдаагүй байсан тул 69 байгууллагад 109 заалттай албан шаардлага, 34 байгууллагад 132 заалттай зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангуулан ажилласан.

Төрөлжсөн мэргэжлийн болон төв эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, амаржих газрууд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 37.5 хувь нь болзошгүй халдварын үеийн бэлэн байдлыг хангуулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Харин хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 62.5 хувь, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөц хангалтгүй, болзошгүй халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдал болон амны хаалтны хүрэлцээ хангалтгүй байсан.


Ахуйн болон бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламж, ундны усны эх үүсвэрт хийсэн хяналт шинжилгээний талаар:

Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймаг, нийслэлийн ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтад аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламж 35 хамрагдсан ба Туул голын тогтоосон 8 цэгээс дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өгөв.

Хяналт шалтгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн улсын /ахпах/ байцаагчийн албан шаардлага 21, улсын /ахлах/ байцаагчийн зөвлөмж 5, шинжилгээний дүнд үндэслэн улсын /ахлах/ байцаагчийн дүгнэлт 28-ыг гарган, холбогдох газруудад өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир уснаас сар бүр, ХӨСҮТ-ийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир уснаас 7 хоног бүр хими, нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өгч ажиллаж байна.

Нийслэл, аймаг, сумын ундны усны эх үүсвэрийн уснаас 1452, БААН, иргэний хувиараа гаргасан 396 худгийн ус нийт 1848 дээж авч нян судлалын шинжилгээнд хамруулахад 207 ба 11.2%-д ундны усны стандартын шаардлага хангахгүй гарсан байна. Туул голын 8 цэгээс авсан дээжинд хийсэн нян судлалын шинжилгээгээр Туул голын Уу булангийн хэсэгт маш цэвэр, Налайх, Баянзүрх, Зайсангийн гүүр орчим цэвэр, Сонсголон, Биокомбинат, Шувуу, Аптанбулагийн орчим их бохирдолттой ангилалд хамрагдаж байна.

Хилийн боомтууд, бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний талаар:

ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс зэрэг автозамын боомтуудын үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээр түр хугацаагаар, бүрэн зогссон. Мөн Сэлэнгэ аймгийн Аптанбулаг автозамын боомт 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл бараа тээвэрлэсэн ачааны автомашиныг өндөржүүлсэн халдвар хамгааллын хяналт дор нэвтрүүллээ.


Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор зөвхөн бараа, тээврийг нэвтрүүлэх горимоор ажиллаж байна. Дорнод аймгийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 11-р сарын 19-ны өдрөөс 12-р сарын 1-ны өдрийг хүртэлх хугацаанд хаах шийдвэрийг 11-р сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргав.

БНХАУ-тай хиллэж буй боомтууд, түүн дотроо уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний экспорт хийгдэж буй Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Ховдын Булган, Хангимандал, Баянхошуу, Бичигт боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Говь-Аптайн Бургастайн боомт Алтай Хүдэр компанийн хүлээн авагч БНХАУ- ын компанитай төлбөр тооцооны маргааны улмаас төмрийн хүдэр экспортлогдохгүй байна.

Экспорт: Уул уурхайн ашигт малтмал, эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 2020 оны 11 сарын 12-16-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1,500-1,530 автомашин нүүрс, 96 машин зэсийн баяжмал, 13 машин төмрийн хүдрийг экспортолсон. Энэ нь оны эхнээс 25.9 сая тонн нүүрс,1.2 сая тонн зэсийн баяжмал, 7.3 сая тонн төмрийн хүдэр экспортолсон байна.

Гашуунсухайт:БНХАУлсын Ганц мод боомт нь 2020 оны 11 сарын 12- ны өдрөөс эхлэн задгай талбайд нүүрс буулгахгүй гэсэн шийдвэр гаргасан тул 3 аж ахуйн нэгж шинээр битүү агуулах барьж, нүүрс буулгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Шивээхүрэн:Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо болон экспортлогдсон нүүрсний жингийн хэмжээг өмнөх өдөртэй харьцуулахад буураагүй гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Импорт:Импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн зүйлс, эмнэлэгийн хэрэгсэл, ариутгалын болон халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, бодис, түргэн муудаж гэмтэх, хадгалалт тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардах барааны бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллалаа. Улаанбаатар хот дахь гаалийн газруудын бусад барааны импортын бүрдүүлэлтийг түр хугацаанд зогсоосон.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эхний 5 хоногийн хугацаанд буюу 2020.11.12 - 2020.11.16-ний өдрүүдэд гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох автобензин, дизелийн түлш 29.4 мянган тонн, сүү сүүн бүтээгдэхүүн 26.6 мянган тонн, цагаан будаа 716.3 мянган тонн, жимс, хүнсний ногоо 1.7 сая тонныг тус тус импортолсон байна.

ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг автозамын боомтоор 2020 оны 11 сарын 11-аас 16-ны өдрүүдэд нийт 250 тээврийн хэрэгслээр 3.8 мянган тонн ачаа орж ирснийг гаалийн хяналтанд авч, Сэлэнгэ, Улаанбаатар, Дархан, Орхон дахь гүний гаалийн газруудын гаалийн бүрдүүлэлтийг хийжээ.

Хүнсний хангамжийн талаар:

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр тушаалаар“Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб”-ыг байгуулан мэргэжлийн байгууллагууд, яамны харъяа байгууллагуудтай цаг үеийн мэдээ, мэдээлэл солилцох, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, тулгамдаж буй арга хэмжээг шийдвэрлэн ажиллаж байна.


Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулан дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:

-Зарим бүтээгдэхүүний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв.

-2020 онд нэмэлтээр экспортлох адууны 15.0 мянган тн мах, импортлох 40.0 мянган тн үрийн улаан буудай, 150.0 мянган тн хүнсний улаан буудайн тоо хэмжээг тогтоолоо.

-Хүнсний нөөц, аюулгүй байдалтай холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн болох шар, цагаан будаа, ургамлын тос, өвс тэжээлийг Гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг дэмжиж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлүүллээ.

-Гурилын үйлдвэрүүдэд 100.0 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор тогтов. Үүнтэй холбогдуулан хэрхэн шуурхай олгох талаар холбогдох мэдээллийг Сангийн яам, Хөгжлийн банкуудад хүргүүлж 150.0 мянган тн улаан буудайн нөөцийг бүрдүүлэхээр 100 тэрбум нөөцийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн даргын тушаалаар байгуулсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабын ХХААХҮЯ-ны ажлын баг хүнсний дотоодын тээвэрлэлт, олон улсын тээвэрлэлт, хүнс импортлогчдын гадаад төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Мөн аймгуудад махны нөөцийн чиглэлээр хүмүүстээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан явах, хүнс тээвэрлэж байгаа нэрээр маршрут зөрчихгүй байх, жолоочийн кабинд зорчигч тээвэрлэхгүй байх, голомттой бүс нутгаар нэвтрэхдээ машинаас буухгүйгээр зөвхөн бараагаа өгөөд буцах талаар ЭМГ-тайгаа хамтран зөвлөмж өгөх, хотруу махтай ирж, буцахдаа ахуйн бараа болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг ачиж явахад анхаарах зэрэг зөвлөмжийг хүргүүлж ажилласан.

Аймаг, нийслэлээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авсан судалгаагаар улсын хэмжээнд 11.9 мянган тн малын мах, 108.6 мянган тн гурил, 1.4 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 7.9 мянган тн төрөл бүрийн будаа, 1.8 мянган тн хуурай сүү, 1.2 сая ширхэг өндөг, 1.1 мянган тн ургамлын тос, 97.1 мянган тн төмс, 39.5 мянган тн хүнсний ногоо, 4.1 мянган тн элсэн чихрийн нөөцийн үлдэгдэлтэй байна. Энэ судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийн үлдэгдлийг тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн хэрэгцээнд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорь, агуулахын нөөц ороогүй болно.

Нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангах, махны үнийг тогтвортой байлгах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нөөцийн махны худалдааг зохион байгуулж эхэлсэн. Махны эрэлт их байгаа тул нөөцийн мах худалдаалах цэгийн тоог нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд үйлдвэрээс татах махны нийлүүлэлтийг 2-3 удаа хийж, Нийслэлийн зургаан дүүргийн 22 байршилд, 14 аж ахуйн нэгжээс 4 өдрийн байдлаар нийт 223 тн хонины махыг гулууз хэлбэрээр худалдан борлуулсан.

ОХУ-аас 150 мянган тонн хүнсний улаанбуудай, 40 мянган тонн үрийн улаанбуудайн худалдан авахаар урьдчилсан үнийн хэлцэл хийж байгаа бөгөөд нийтдээ 150.0 тэрбум төгрөг шаардагдах тооцоог хийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахад нийт 4,170.74 тн үрийн улаанбуудай, 25,332.42 тн хүнсний улаанбуудай нөөцлөгдсөн бол аж ахуйн нэгжүүдэд 20.0 мянга гаруй тн үрийн улаан буудай нөөцөлсөн байна.

Хүнсний нөөцийн мэдээллийг аймаг, нийслэлээс 7 хоног бүр 2 удаа авч байна. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн судалгаагаар улсын хэмжээнд 11.9 мянган тн малын мах буюу 37 хоногийн, 108.6 мянган тн гурил буюу 176 хоногийн, 7.9 мянган тн төрөл бүрийн будаа буюу 60 хоногийн, 1.8 мянган тн хуурай сүү буюу 37 хоногийн, 1.1 мянган тн ургамлын тос буюу 18 хоногийн, 97.1 мянган тн төмс буюу 305 хоногийн, 39.5 мянган тн хүнсний ногоо буюу 57 хоногийн, 4.1 мянган тн элсэн чихэр буюу 47 хоногийн нөөцийн үлдэгдэлтэй байна.

Шадар сайд мэдээлэлдээ,КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Улсын Онцгой комист 291 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материал, нийт 7.8 тэрбум төгрөг хандивлаж, 6.6 тэрбум төгрөгийг Улсын онцгой комиссын шуурхай штаб, төрийн байгууллагууд, нийслэлийн автозамын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээнд болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулаад байгааг танилцуулав.

КОВИД-19 халдварын эсрэг вакцин нийлүүлэх чиглэлээр:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнөөдөр нийт202 вакцинысудалгаа хөгжүүлэлтийг идэвхтэй хийж байгаагийн47 нь эмнэл зүйн туршилтад,155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны3-р үе шатанд 10вакцин байгаа. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их сургууль+Астра Зенека/ -1 вакцин тус тус хөгжүүлж байна.


Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм /СОУАХ РасПКу/ нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна.

Энэ худалдан авалтыг СО\/АХ РасПКу механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь худалдан авах вакцин нь гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байх, үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх явдал юм.

ЭМЯ-наас вакциныг тээвэрлэн авчирах, түгээх, хийх үндэсний төлөвлөгөөг 2020 оны 7 дугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд нэг хүнд ноогдох тун, хоногийн зай зэрэг мэдээлэл нь ДЭМБ-аас энэ оны 11 дүгээр сараас тодорхой болж байгаа, иймээс ямар төрлийн вакциныг худалдаж авахаа эцэслэн шийдвэрлэснээр уг төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулах бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байгаа.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50,7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа.

Вакцин дархлаажуулалтын глобаль альянс болон КОВАКС механизмд эцэслэсэн хүн тун, вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө илгээх шаардлагатай тул уг хүсэлтийг 12 дугаар сарын 1-ний өдөр илгээхээр ажиллаж байна.

КОВИД-19 халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ авах” төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар:


Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “КОВИД-19 халдварын цар тархалтын үеийн Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай хариу арга хэмжээ авах” төлөвлөгөө”-г хэрэгжүүлэн ажиллахдаа дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

-Нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын зочид буудал, барилга, байгууламжийг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар дайчлах;

-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун зэрэг стратегийн бүтээгдэхүүнийг бодит нөөцөд тулгуурлан 1 хүнд ногдох тоо хэмжээгээр олгох, түгээх;

-Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулах хүмүүнлэгийн кластерийн багийг ажиллуулах;

-Халдвар голомтлон бүртгэгдсэн хүн амыг коронавирусын халдварыг илрүүлэх шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах;

-Гамшгаас хамгаалах алба, мэргэжпийн ангийн бие бүрэлдэхүүнийг ажпын тусгай горимд шилжүүлэх;

-Нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоож, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаах;

-Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэх;

-ДЭМБ-аас баталгаажуулсан коронавирусын эсрэг вакциныг захиалж, үйлдвэрлэгчтэй шууд хэлэлцээ хийж худалдан авалт хийх явдал гэдгийг мэдээлэлдээ дурдав.

Засгийн газрын мэдээлэлтэй холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Одонтуяа, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Д.Ганбат, Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Ц.Туваан нарын 12 гишүүн, цахимаар Ж.Сүхбаатар, Ц.Даваасүрэн,  Ж.Чинбүрэн, Т.Аубакир, Б.Саранчимэг, Г.Дамдинням, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Б.Жаргалмаа, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Н.Наранбаатар, С.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Д.Батлут, С.Батболд, Д.Өнөрболор,  П.Анужин, Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд, С.Амарсайхан, Г.Мөнхцэцэг, Ц.Цэрэнпунцаг, Ж.Батсуурь, Т.Энхтүвшин, Б.Баярсайхан, Б.Бейсен нарын 33 гишүүн, нийт 45 гишүүн Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын бусад гишүүд, Монголбанкны ерөнхийлөгч, холбогдох бусад албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Асуулт асууж байр сууриа илэрхийлсэн гишүүдийн ихэнх нь Засгийн газар, Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд үүссэн нөхцөл байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, шуурхай арга хэмжээ авч байгааг онцлохын зэрэгцээ хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тасралтгүй байлгах, цахилгаан, дулаан, усны найдвартай бэлэн байдал, түлээ, нүүрсний нөөцөд анхаарах, голомтын гол цэг дээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, хилийн цэрэг, хууль хүчний байгууллагын ажилтнуудыг эрсдэлээс хамгаалах,  нэмэгдэл урамшуулал олгох, нөхцөл байдал хүндэрсэн ийм үед эдийн засгаа эрчимжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн бодлогоор дэмжих арга хэмжээ авах зэрэг асуудлыг хөндөж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан одоо бид тайван цагийн бус тахлын үеийн мөнгө, төсөв санхүүгийн бодлого баримтлах шаардлагатай болоод байна. Цар тахал дэлхий дахинд хурдацтай тархаж буй энэ үед хамгийн чухал нь вакцины асуудал. Иймээс бид Дэлхийн банкны 50 сая ам.долларын санхүүжилтийг харж суух биш Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг ашиглах, Эрсдэлийн санг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Ажлын байрыг хадгалахад анхаарах, ялангуяа өдрийнхөө орлогоор амьдралаа залгуулдаг 150-180 мянган иргэдийн амьжиргааг алдуулахгүй хэвийн байлгахад анхаарах нь чухал гэдгийг хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ийм саналтай буйгаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир вакцины асуудалд Засгийн газар онцгой анхаарч, найдвартай нь батлагдсан үед шууд худалдан авалт хийх шаардлагатайг онцолж байлаа.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ сарын 18-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол гаргасан. Тухайлбал, хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгох, хүүхдийн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгох, мөн энэ хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг алданги, торгуулиас чөлөөлөх, худалдааны төв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь нотлогдсон бол татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тос, оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, дотооддоо боловсруулж борлуулсан ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон. Энэ оны эцсээр хуулийн хугацаа нь дуусах Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэг удаагийн хуулийн мөрдөх хугацааг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болоод байгаа.

Үүний зэрэгцээ хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтыг хэвийн явуулах, ипотекийн зээлийн 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах, үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гэрээний хугацааг сунгах, Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулан хүүг нэгтгэж тооцох зэргээр нэмэлт дарамт үүсгэхгүйгээр гэрээг өөрчилж хугацааг сунгах, татварын өртэй татвар төлөгч төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй бол хүсэлтийг нь харгалзан татварын өрийг тухай бүр нь суутгаж тооцох, төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд ажил, үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн бол төлбөрийг шуурхай барагдуулах зэрэг шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ 14 хоногийн хугацаанд халдварын ойрын болон дам хавьтлуудыг бүрэн илрүүлж шинжилгээнд хамруулах, халдварын голомтыг хумих, таслан зогсоож цааш тэлэхгүй байх бүх нөхцөл боломжийг хангахад Засгийн газар, Улсын онцгой комисс онцгойлон анхаарч, эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль хүчний байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар энэ хүнд үеийг давж гарахаар хичээж ажиллаж байгааг онцоллоо.  
 Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нар болон төрийн захиргааны зарим байгууллага, агентлагийн удирдлага, холбогдох бусад албан тушаалтнууд оролцож, гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгөв. 

Засгийн газрын мэдээллийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, цагийн байдал улам хүндэрч байна, дотоодын халдвар улам нэмэгдэж байна. Иймээс цар тахлын нөхцөл байдлын энэ үед ард нийтээрээ эв эеийг хичээж, ухамсартай, сахилга хариуцлагатай байж хүнд нөхцөл байдлыг давж гарна гэдгийг иргэддээ уриалаад ирэх долоо хоногийн мягмар гарагтКоронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог хуралдуулж, цар тахлын нөхцөл байдлын үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэлэлцэх чиглэл өгч буйгаа мэдэгдэв.
Дараа ньМонгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 04 дүгээр сарын 23-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнхэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул намын бүлгийн хүсэлтийн дагуу завсарлага өгч буйгаа Улсын Их Хурлын дарга мэдэгдсэн юм.

Ингээд “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09, 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаарМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлт-ийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү уг дүгнэлтийг танилцуулсан юм.
Үндсэнхуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх; мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 18 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар оролцжээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ ... ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ...” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтыг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийг 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна.

Мөн уг дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Н.Энхболд нар нэгдсэн хуралдаанд танилцуулав.Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асууж тодруулан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн 59.3 хувь нь дэмжиж батлав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар дүгнэлт-ийг сонсов. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү хуралдаанд танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, … эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонссоноор чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.
скачать dle 12.0