Онцлох мэдээ / Улс төр

Ерөнхийлөгчийн хориг ба Ч.Хүрэлбаатар, З.Энхболд нарын БАЙР СУУРЬ

Хуваалцах:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.11.25) 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж буйгаа мэдэгдсэн. 
Ерөнхийлөгч 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүлсэн юм. Төсөвт хориг тавьсантай холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар байр суурий илэрхийлэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээ" хэмээн бухимдав.
 

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд "Ерөнхийлөгч Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьжээ. Коронаг огт болоогүй юм шиг, коронагоос болж зогссон бизнес, иргэдээ дэмжих талаар юу ч төлөвлөөгүй төсөвт хориг тавьжээ. УИХ ирэх онд 3540 тэрбум төгрөгөөр шаардлагагүй шавар амбаар барьж, 2153 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Гадаадаас зээл авалгүй вакцин авах, хүндэрсэн иргэддээ туслах хангалттай нөөц бий" хэмээжээ.
 

https://news.zindaa.mn/3hse
скачать dle 12.0