Эдийн засаг:
Маргааш буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс нийгмийн даатгалын байгууллагаас 446.4 мянган тэтгэвэр авагчид 185 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны 6 банкаар дамжуулан олгох гэж байна.
Тодруулбал 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм.
Коронавирусийн халдвар нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын байгууллагаас онцгой анхаарал хандуулж, тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: НДЕГ

- Нэн түрүүнд банкан дээр дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран 11 дүгээр сарын 14-нөөс эхлүүлээд байгаа. Улсын хэмжээнд 32,159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээж байна.
- Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдож нийт 14,911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
- Тэтгэвэр олгох өдөр яам, агентлагийн албан хаагчид хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж газар дээр нь ажиллана.
Эх сурвалж: НДЕГ
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46