Эдийн засаг:
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулсан. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгын талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Мөнгө байдаг бол ард иргэд, өвгөд хөгшид, үр хүүхдүүдээсээ харамлах зүйл Засгийн газарт байхгүй. Харамсалтай нь бидний боломж хязгаарлагдмал байна.
Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмнийг хуурч, цаасан мөнгө хэвлэх үү? 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргаснаас болж юмны үнэ өссөн.
Цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг давхар хорлож байгаатай адил. Бодит арга хэмжээ авч ард түмнээ дэмжих нь зөв. Тийм учраас сайжруулсан шахмал түлшийг 50 хувиар хямдрууллаа" гэсэн юм.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49