Мэдээ мэдээлэл

Энэтхэгийн Андра Прадеш мужид үл мэдэгдэх өвчнөөр 450 гаруй хүн өвчилж, нэг нь нас баржээ

Хуваалцах:


Энэтхэг улсын Андра Прадеш мужид учир шалтгаан нь үл мэдэгдэх өвчнөөр 450 гаруй хүн өвчилжээ. Тус мужийн өмнөд хэсэгт орших Элуру хотод өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд дотор муухайрах, татах болон аманд хөөс сахрах зэрэг шинж тэмдэгтэй хэдэн зуун хүн эмнэлэгт хандсан байна.  

Тэдний нэг, зүрхний өвчтэй байсан 45 настай эрэгтэй дээрх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн ч нас баржээ. 
Тус мужийн Тандалтын албаны ажилтан Долла Жоши Ройн мэдээлснээр уг өвчний улмаас 455 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 200 нь эдгэрсэн байна. 
Одоогоор Энэтхэгийн Анагаах ухааны институтийн мэргэжилтнүүд өвчний шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. 
Долла Жоши Рой "Энэ өвчин хоол хүнс, ус, агаарын бохирдлоос үүдэлтэй байж магадгүй. Бид лабораторийн үр дүнг хүлээж байна. Одоогоор бидний мэдэж буй зүйл бол энэ нь орон нутгийн хэмжээнд гарсан өвчин. Үүгээр нэг хотын иргэд л өвчилсөн" гэжээ.
Үл мэдэгдэх өвчин гарсан нь Андра Прадеш мужийн эрүүл мэндийн системийг доголдуулаад байна. Тус мужид коронавирусийн халдварын 800,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Харин үл мэдэгдэх өвчнөөр эмнэлэгт хүргэгдсэн хүмүүст коронавирусийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.
 
Эх сурвалж: The Guardianскачать dle 12.0