Онцлох мэдээ / Улс төр

"Д.Сумьяабазарын багаас ХОТЫН ИРГЭН БИ айж байна"

Хуваалцах:
Хотын дарга Д.Сумьяабазараас, буруу шийдвэрийнх нь балгаар хүн үхэж байхад сандал ширээ зөөж гүйлдэж байгаа Д.Сумьяабазарын багаас ХОТЫН ИРГЭН БИ айж байна!!!
НОК руу 22-ын товчоонд ажиллаж байгаа эмч 60 удаа залгахад утсаа аваагүй байна, арай ч дээ!!!
НОК-ын шийдвэрийн балгаар 22-ын товчооны цаана хүн амиа алдаж байхад хотын захиргаанд халаа сэлгээ хийж, сандал ширээ зөөн гүйлдэж байгаа хурган дарга нар ичиж айхгүй байгаагаас ХОТЫН ИРГЭН БИ АЙЖ байна!
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч, Шадар сайд ч ийм хүнд үед төрийн албанд халаа сэлгээ хийхгүй гэсэн. Гэтэл Хотын дарга Д.Сумьяабазарт хотыг коронагаас хамгаалахаас илүү өөрийнхөө хүмүүсийг яаралтай дарга болгох нь чухал байх. Мэдээж багаа бүрдүүлэх нь зөв. Гэхдээ ийм хүнд үед, нэг намын батлахтай, туршлага суучихсан байгаа албан хаагчдаа халах хэмжээний эрх мэдлийн өлөн зэлмүүн, өлсгөлөн хотын даргатай болсондоо айж байна.
Өөрийнхөө мөнгөөр авсан гэх хамгаалалтын хашлагынх нь 5 сая төгрөгийн баримт хуурамчаар зогсохгүй өнөөдрийг хүртэл учрыг нь үнэн зөвөөр тайлбарлаж чадахгүй байгаа нь өөрөө Хотын даргад тал зассан авлига байсан уу, ямар эх үүсвэрээс төлбөр төлсөн бэ гээд олон асуултыг асуухад хүргэж буй нууцлаг эрх ашгаас бид айж байна....
Үндсэндээ ийм хүн чанаргүй, ажлын туршлагагүй, албан тушаалыг хувьчлагч хотын даргаас хотынхон айж байна!!!
Хотын зам бүхэлдээ халтиргаа, гулгаа. Энэ мөсөн каток дээр нь өнгөрсөн өдрүүдэд ямар их осол болов. Гэсэн ч хотын дарга хотоо цэвэрлэсэнгүй. Харин шинэхэн дарга нар нь ширээгээ арчуулж байх жишээний...
Дарга нарын буруу шийдвэрийн балгаар хүн үхэж байхад талийгаачдыг өмгөөлөх зүрх сэтгэлтэй байцгаая!!!
скачать dle 12.0